Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Ж.БЯМБАНОРОВ: ҮНДСЭН ХУУЛЬД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫН ТАЛААРХИ ЗААЛТ ҮГҮЙЛЭГДСЭЭР
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсны 21 жилийн ойн баяр энэ сарын 13-нд тохионо. Ойн арга хэмжээг угтан тухайн үед “эцэг” хуулийг боловсруулалцан, тогтоож байсан Ж.Бямбаноровтой ярилцлаа.
Хуучнаар бол Засагт хан аймгийн хөх харчуудын нэг юм. Өнөөдөр хэлж заншсанаар Завхан аймгийн Завханмандал суманд төрж өссөн байна. Долдугаар ангиа сумынхаа бага сургуульд дүүргэн, Улиастайд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Үүний дараа ХААДС-д элсэн орж, агрономич мэргэжлээр сурсан. 1976 онд дээд сургуулийн дипломоо гардсан шинэхэн төгсөгч маань эрдэм шинжилгээний ажилтан авна гэсэн зарын дагуу Ботаникийн хүрээлэнг зорин очиж шалгалтад нь тэнцэж ажил амьдралынхаа гарааг эхлэв. Ийнхүү Алтайн цаадахь говийг судлах экспидизэд багтан явахаар бэлтгэж байхад намын төв хороо хуралдан “Атрын II аян”-ыг зарлан агрономич мэргэжилтэй бүх хүнийг газар тариалангийн бүсэд хуваарилахаар болжээ.
Тиймээс судалгааны ажлаа орхин намын даалгавар өвөртөлж Төв аймгийг зорьсон байна. Мөн тэрээр томоохон албан тушаал хашиж явсан нэгэн. Аймгийн үнэ чанарын хэлтсийн дарга, намын төв хороонд агрономич, “Ургамал ЗМ” компанийн үүсгэн байгуулагч, 1988-1992 оныг дуустал Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажилласан байна. Анхны ардчилсан сонгууль өрнөхөд аймгаасаа нэр дэвшин АИХ-ын депутатаар сонгогдон хууль тогтоох ажилд гар бие оролцжээ. Өнөөдөр өөрийн үүсгэн байгуулсан “Шинэ тариа” хувьцаат компнийнхаа зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Учир нь, уг аж ахуйн нэгж хүүгийнх нь нэр дээр шилжсэн аж. Ийнхүү түүний талаар чамгүй их зүйлийг ярьж, бичиж болно. Ардчилалд оруулсан хувь нэмэр нь ч бага биш. Шинэ зүйл эрэлхийлж, хуучныг халах тухайн бодол нь түүнийг ардчилалд хөтлөн, намын төв хороог татан буулгах ёстой гэсэн санал гаргахад хүргэсэн талаар хуучилсан юм. Энэ санал нь аймгийнхаа намын удирдлагуудтай муудалцахад ч хүргэсэн гэнэ.
-Анхны сонгуульд нэр дэвшин, анхдугаар шинэ Үндсэн хууль баталж байсан үеэ эргэн дурсвал?
-Тухайн үед социализмаас капитализм шилжиж нийгэм солигдож байсан цаг. Энэ ч утгаараа хуулиа шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон хэрэг л дээ. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулах ажлыг аль эрт буюу 1988 оны сүүлчээр эхлүүлчихсэн байлаа. Тиймээс ч нэлээн дөхөм болсон байх. Мөн сонгууль зохион байгуулах, санал хураах, хүний эрхийн талаархи хууль эрх зүйн акт, заалт гэж байгаагүй. Иймд яалт ч үгүй Үндсэн хууль батлах хэрэгтэй болсон хэрэг. АИХ-ын даргаар Очирбатыг томилон, баталж, Үндсэн хуулийн төслийг боловсруулах комиссын даргаар сонгосон юм. Ер нь, бүх шатны байгууллагаас томилсон ажлын хэсэг, комисс бүгд ажилд орлоо. Ингээд Үндсэн хуулиа ч батлан сонгууль зохион байгуулах, санал өгөх, хураах, нэр дэвшүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. 1992 оны сонгуульд Сэлэнгэ аймаг 28 нэр дэвшигч өрсөлдсөний нэг нь би. Надтай хоёр хүн өрсөлдөхөөр болсон ч нэг нэрээ татсан. Учир нь, аймгийн даргатайгаа өрсөлдөөд яахав гээд л больсон юм билээ.
-Ер нь, хууль боловсруулах үеэс л иргэдийн оролцоог түлхүү анхаарсан юм байна?
-Тийм. Дан ганц парламентаар шийдээд явбал учир дутагдалтай болно. Хэдий ард түмний төлөөлөл болон суугаа ч бүхний өмнөөс санал оруулж чадахгүй. Тиймээс орон даяар санал асуулга зохион байгуулж, ямар зүйл тусгамаар байгааг нь асуусан. Манай аймгийн хувьд гэхэд өсөн мянга гаруй санал ирүүлсэн юм. Түүнийг нь өөрийн биеэр нэгтгэн хүн болгоны саналыг тусгахаар зорьсон доо. Ерөнхийдөө анхны нооргийг Улсын бага хурал батлан долдугаар сард ирүүлснээр ард түмний дунд санал асуулга зохион байгуулж байлаа. Аймаг, хотууд сонинтой байсан болохоор нэг их хүндрэл гараагүй л дээ. Хэвлэлд нийтлэн бүх нийтэд танилцуулаад, засч залруулах зүйл байгаа бол саналаа өгөхийг уриалсан. Бүтэн нэг зуны ажил болж байлаа. Сэлэнгэ аймгийн 24 сумаар хэлэлцүүлнэ гэдэг маш их цаг хугацаа шаардсан ажил байсан шүү. Хүн болгонд ойлгуулж тайлбарлах тийм ч амар биш. Үндсэн хууль батлагдсанаас хойш сарын дараа хэрэгжиж эхэлсэн өдрийг улс даяар тэмдэглэн, цэргийн парад явуулж байлаа. Шинэ сүлд, шинэ далбаагаа хийсгэж, их сүртэй л арга хэмжээ өрнүүлсэн.
-Улсын бага хурал чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг?
-Мэдээж хэрэг, хамгийн чухал үүргийг бага хурал хийсэн. Орон даяар хэлэлцсэн дүнгүүдийг нэгтгэн, маш сайн төсөл боловсруулан АИХ-д 1991 оны арваннэгдүгээр сарын 20-нд өгсөн байх. Үүнээс хойш 76 хоног хэлэлцсэний дараа буюу 1992 оны арванхоёрдугаар сарын 13-ны морин цагт шинэ Үндсэн хуулиа өлгийдөн авсан. Ер нь, ард түмний оруулъя гэсэн бүх санал туссан гэж боддог. Тэгээд ч сум болгоноос сонгогдсон, анги нийгмийн бүх давхаргын төлөөлөл багтсан, бүх насныхны төлөөлөлтэй 332 депутат хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ саналд тулгуурласан болохоор яагаад ч муу байх учиргүй. Сайн болсон, сайн байхаас ч аргагүй гэж хэлэх байна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж ярих болж. Эцэг хуультай харшилдлаа гэсэн маргаан ч их гарч байгаа. Та үүнд ямар байр суурьтай явна?
-Цаг үеэ даган бүх зүйл өөрчлөгдөх ёстой. Маргаан үүсч байгааг буруутгахгүй. Аливаа зүйлс хөгжиж байна. Өчигдрийн юм өнөөдөргүй болж байхад юун 21 жилийн өмнөх хууль. Хоёр, гурван сарын өмнө бий болсон технологи л хуучрах болж. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ тулгуур, үндсэн зарчим, суурийг нь эвдэхгүй л байх хэрэгтэй. Учир нь, бүх ард түмний санал асуулгын үр дүнгээр бий болсон хууль. Өөрчилж шинэчлэх цаг нь ч болсон байна. Хууль батлах үеийн нийгэм, эдийн засгийн байдал өнөөдрийнх шиг байгаагүй.
-Гэхдээ цаг үе өөрчлөгдлөө гээд өөрчлөх нь тийм ч оновчтой биш байх л даа. АНУ гэхэд 200 орчим жил Үндсэн хуулиа хөндөөгүй байгаа?
-Нэг зүйл шинэчлэгдлээ гээд л гар хүрэх нь буруу. Тиймээс ч өмнөх парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журам баталсан.
-Нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа гэж та хэллээ. Чухам ямар өөрчлөлт оруулах саналтайгаа талаараа хэлбэл?
-Хүний эрхийн талаар маш сайн тусгаж өгсөн. Ганцхан үүрэг хариуцлагын талаар тусгаагүй. Тиймээс үүрэгжүүлэх талыг нь нэмэх хэрэгтэй байна. Мөн Үндсэн хуулийн цэцэд хариуцлага тооцох тухай үг, үсэг байхгүй. Үүнийг нэмэх хэрэгтэй. Дордохын долоон өөрчлөлт гээд байгааг ч засч залруулах шаардлага бий. Эх орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалах иргэн бүрийн үүрэг байх ёстой. Байгаль орчноо хамгаалах нь ч ялгаагүй. Гэх мэтээр олон зүйл тусгаж өгмөөр байгаа юм.
-Үндсэн хуулийн талаархи ерөнхий ойлголт хүн бүхэнд бий. Гэхдээ эрхийн тухайд шүү дээ. Тэгвэл хуулиа сайтар ойлгож мэдэх тал дээр ямар арга хэмжээ авбал дээр вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Болдог бол хэлд орохоос нь эхлээд зааж сургамаар байгаа юм. Цэцэрлэгийн насанд нь Маамуу нааш ир гэж заахын оронд Төрийн дуулал сургаж, эх орны газрын зургийг нүдлүүлэн, байгаль дэлхийгээ хайрлахад сургах нь илүү мэт. Үүний дараа үүргийг нь ухамсарлуулж, эрхийг нь заах хэрэгтэй. Тэгэхгүйгээр зөвхөн эдлэх эрхийн талаар яриад байхаар эх орноо хайрлах сэтгэлтэй хүн болохгүй байна. Хэрэв дээрх зарчмаар явбал ёстой жинхэнэ эх оронч хүмүүс бий болно.

0 Сэтгэгдэл
tuvshin
zovoo zov eh nutgaa hairladag baharahdag uureg hariutslagaa uhamsaraldag etseg eh nastan buurlaa hundeldeg iim ireedui heregtei bn
2013.01.07