Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно

Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Замын хөдөлгөөнд унадаг дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл оролцож эхэлнэ.

Гэвч талуудын эрх ашгийг хамгаалсан дүрэм, журам тодорхой биш байгаа, жил ирэх тусам осол гэмтлийн тоо өсөж байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлыг талуудтай хамтран зохион байгуулж байгаа зэрэг асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисс, Тээврийн Цагдаагийн Албанаас 11:00 цагаас мэдээлэл өгнө.

Cүүлийн 2 жилийн хугацаанд:

  • Скүүтэрээс үүдэлтэй осол 80 буюу 55,5 хувь
  • Мотоциклоос үүдэлтэй осол 112 буюу 12,6 хувь
  • Мопедоос үүдэлтэй осол 630 буюу 11 дахин
  • Суррон, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол  205 буюу 4.1 дахин өссөн.

Өдөрт дунджаар 36,990 хэрэглэгч эдгээр тээврийн хэрэгслийг ашиглан, 600 мянга орчим автомашинтай зэрэгцэн, явган хүмүүсийн хамтаар замын хөдөлгөөнд оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан