Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Колумбид хар тамхины “Ганди” нэртэй боссыг баривчиллаа
Колумбын хар тамхины наймааны томоохон “Норте-дель-Валье” сүлжээний  тэргүүн “Ганди” буюу “Өвгөн” хэмээн алдаршсан Вильсон Кайседог хууль сахиулагчид ням гарагт баривчилжээ.  Энэ сүлжээ хар тамхины наймаагаар дэлхий хамгийн томд тооцогддог гэнэ. Албан ёсны мэдээгээр энэ сүлжээ 1990-2004 онд АНУ-д 10 тэрбум доллараар үнэлэгдэх 500 тонн кокайн нийлүүлсэн байна. Кайседо бас “Норте-дель-Валье”-гийн зэвсэгт жигүүр болох дээрэмчдийн “Молодняк” харгис бүлэглэлийг толгойлдог юм байна.
Түүнийг тус улсын баруун өмнөд нутгийн Рестрепо хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилжээ. Ажиллагаанд зэвсэгт хүчний тусгай салаа, агаарын дайрах хүчин, прокурорын ажилтнууд оролцсон байна. “Ганди” өөрийг нь мөрдөж байгааг мэдэж машинаа орхин томоохон худалдааны төвд нуугдахыг оролдсон ч төдхөн баригджээ.
Кайседо нь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хамгийн ноцтой хэрэгтнүүдийн жагсаалтад орсон этгээд юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан