Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Дэлхийн тэргүүн баячууд улам баяжжээ
Дэлхийн тэргүүн баян 100 тэрбумтны жагсаалтыг “Bloomberg”-ээс “Тэрбумтнуудын индекс” нэртэйгээр гаргажээ. Энэхүү жагсаалтаас харвал дэлхийн баячууд 2012 онд хөрөнгө бэлээ улам зузаалж авчээ.
Тухайлбал дэлхийн хамгийн баян хүнээр дахин тодроод байгаа Мексикийн бизнесмэн, хөрөнгө оруулагч Карлос Слимийн хөрөнгө 13,4 тэрбум ам.доллар буюу 21,6 хувиар өсч 72,5 тэрбум ам.долларт хүрээд байна. Тэгвэл дэлхийн тэргүүн баян гэсэн байр суурийг олон жил алдалгүй хадгалж ирсэн “Microsoft” компанийн эзэн Билл Гейтс 12,6 хувиар хөрөнгөө ахиулж 62,7 тэрбум ам.долларт хүргэжээ. Харин сайн санааны үйлсэд бүх хөрөнгийнхөө 98 хувийг зарцуулна гэж зарлаад байгаа хөрөнгө оруулагч Уоррен Баффетын хувьд эд хөрөнгөө 12 хувиар арвижуулж, 47 тэрбум ам.долларын эзэн болжээ. Гэхдээ энэ бол тэрбумтнуудын олсон хамгийн өндөр ашиг орлого хараахан биш. Испанийн тэрбумтан Амансио Ортегагийн хувьд 2012 он мөнгөний хур буусан жил болж, бүхэл бүтэн 22,2 тэрбум ам.доллараар хөрөнгөө нэмэгдүүлж чадсан байна. А.Ортега бол дэлхийн хамгийн олон хүнд хүрсэн түгээмэл брэнд гэгддэг“Zara” -г эзэмшигч “Inditex” компанийн эзэн юм. Тэгвэл тавилгын худалдаагаар дэлхийд тэргүүлэгч “IKEA”-гийн 86 настай эзэн Ингвар Кампрадын хөрөнгө 16,6 хувиар өсч 42,9 тэрбум ам.долларт хүрснээр тэрбумтнуудын жагсаалтын тавдугаарт бичигджээ.
Азийн хамгийн баян хүн Ли Ка Шиний хувьд өнгөрсөн жил 6,4 тэрбум ам.долларыг өөрийн болгож, хөрөнгө нь 28,6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Дэлхийн тэргүүн баячуудын хөрөнгө ийн өссөн байхад мөнгөө алдсан тэрбумтнууд ч байна. Тухайлбал, “Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг өнгөрсөн оны хувьцааны алдагдлын улмаас 5,2 тэрбум ам.доллар алдсан хэмээн эдийн засгийн шинжээчид үзжээ. Одоо түүний хөрөнгө 12,3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
Дэлхийн нийт тэрбумтнуудын хөрөнгө 2012 онд 241 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 1,9 их наядад хүрээд байгаа аж.
Дэлхийн тэргүүн баян 100 тэрбумтны жагсаалтыг “Bloomberg”-ээс “Тэрбумтнуудын индекс” нэртэйгээр гаргажээ. Энэхүү жагсаалтаас харвал дэлхийн баячууд 2012 онд хөрөнгө бэлээ улам зузаалж авчээ. Тухайлбал дэлхийн хамгийн баян хүнээр дахин тодроод байгаа Мексикийн бизнесмэн, хөрөнгө оруулагч Карлос Слимийн хөрөнгө 13,4 тэрбум ам.доллар буюу 21,6 хувиар өсч 72,5 тэрбум ам.долларт хүрээд байна. Тэгвэл дэлхийн тэргүүн баян гэсэн байр суурийг олон жил алдалгүй хадгалж ирсэн “Microsoft” компанийн эзэн Билл Гейтс 12,6 хувиар хөрөнгөө ахиулж 62,7 тэрбум ам.долларт хүргэжээ. Харин сайн санааны үйлсэд бүх хөрөнгийнхөө 98 хувийг зарцуулна гэж зарлаад байгаа хөрөнгө оруулагч Уоррен Баффетын хувьд эд хөрөнгөө 12 хувиар арвижуулж, 47 тэрбум ам.долларын эзэн болжээ. Гэхдээ энэ бол тэрбумтнуудын олсон хамгийн өндөр ашиг орлого хараахан биш. Испанийн тэрбумтан Амансио Ортегагийн хувьд 2012 он мөнгөний хур буусан жил болж, бүхэл бүтэн 22,2 тэрбум ам.доллараар хөрөнгөө нэмэгдүүлж чадсан байна. А.Ортега бол дэлхийн хамгийн олон хүнд хүрсэн түгээмэл брэнд гэгддэг“Zara” -г эзэмшигч “Inditex” компанийн эзэн юм. Тэгвэл тавилгын худалдаагаар дэлхийд тэргүүлэгч “IKEA”-гийн 86 настай эзэн Ингвар Кампрадын хөрөнгө 16,6 хувиар өсч 42,9 тэрбум ам.долларт хүрснээр тэрбумтнуудын жагсаалтын тавдугаарт бичигджээ.
Азийн хамгийн баян хүн Ли Ка Шиний хувьд өнгөрсөн жил 6,4 тэрбум ам.долларыг өөрийн болгож, хөрөнгө нь 28,6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Дэлхийн тэргүүн баячуудын хөрөнгө ийн өссөн байхад мөнгөө алдсан тэрбумтнууд ч байна. Тухайлбал, “Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг өнгөрсөн оны хувьцааны алдагдлын улмаас 5,2 тэрбум ам.доллар алдсан хэмээн эдийн засгийн шинжээчид үзжээ. Одоо түүний хөрөнгө 12,3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
Дэлхийн нийт тэрбумтнуудын хөрөнгө 2012 онд 241 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 1,9 их наядад хүрээд байгаа аж.
Б.Сэвжидмаа
1 Сэтгэгдэл
DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025.04.28



















