Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭНЭ

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр иргэн бүр шүүх хуралд оролцож, шүүгчтэй адил Монгол Улсын нэрийн өмнөөс хэрэг шийдвэрлэх эрхтэй болно. Энэ хуулийг ирэх дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх юм.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль бол Ерөнхийлөгчөөс санаачилсан шүүхийн багц зургаан хуулийн нэг. Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах, олон нийт шүүн таслах буюу хэрэг, маргаан хянан шийдвэрлэхэд оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах тогтолцоо бий болгоход эл хуулийн зорилт оршиж байгаа юм. Мэдээж, шүүхийн иргэдийн төлөөлөгч болохын тулд тодорхой шалгуур хангаж, эрх эдлэн, үүрэг, хариуцлага хүлээх ёстой.
Шүүх бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохоос өмнө тангараг өргөнө. Тангараг өргөх журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батлах юм байна.
Иргэдийн төлөөлөгч жилд нэг удаа шүүх хуралд оролцоно
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах хүмүүсийн жагсаалтыг аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас сонгон шалгаруулж гаргах юм байна. Гаргасан жагсаалтаа харьяа шүүхийн байгууллагад өгнө. Тухайн жагсаалтыг шүүх хянаж үзээд иргэдийн төлөөлөгчийн сан үүсгэх аж. Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн жагсаалтыг хуралдаанаараа батална. Иргэдийн төлөөлөгчийн жагсаалтын санг жил тутамд шинэчлэх юм байна.
Хуульд улс төрийн, захиргааны, төрийн тусгай албан хаагчдыг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгохгүй гэж заажээ. Харин тэднээс бусад хүнийг үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглохоор тусгасан байна. Ингэхдээ шүүхийн иргэдийн төлөөлөгч болох хүнд 25 нас хүрсэн, тухайн шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт оршин суудаг байх, ял шийтгүүлж байгаагүй, хэргийн оролцогч биш, монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгох, сүүлийн нэг жилийн дотор иргэдийн төлөөлөгчийн хуралд оролцоогүй байх гэсэн шаардлага тавих нь.
Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүн жилд нэг л удаа шүүх хуралд оролцож, төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ оролцох шүүх хурлаа иргэдийн төлөөлөгч өөрөө сонгох боломжгүй. Шүүхийн байгууллага цахим хэлбэрээр тохиолдлын журмаар, эсвэл сугалаагаар долоо хоног тутам шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцох хүнийг сонгоно. Өөрөөр хэлбэл, ямар хэргийн шүүх хуралд оролцох гэж буйгаа иргэдийн төлөөлөгч долоо хоногийн өмнө мэдэж, хавтаст хэрэгтэй нь танилцах боломжтой аж.
Хэргийн нууц задруулахыг хориглоно
Иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шүүгчидтэй хамт хэрэг, маргааныг таслах эрхтэйгээр оролцоно. Ингэж иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шийдвэрлэх эрхтэйгээр оролцсоноор шүүн таслах ажиллагаанд ардчилал бүрэн утгаараа хэрэгжиж, улмаар шүүхийн шийдвэр төр олон нийтийн хамтын шийдвэр болно гэдгийг хуульчид хэлж байгаа. Өдгөө иргэдийн төлөөлөгчид эрүүгийн болон иргэний хэрэг маргааныг хэлэлцэх шүүх хуралд оролцож, шүүгдэгч гэм буруутай эсэх, иргэний хэргийн зохигчдын хэн нь буруутай талаархи саналаа бичгээр шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгөх замаар оролцож байна. Гэвч энэ нь шүүхийн үйл ажиллагааг ил тод байлгах, иргэдийн оролцоог хангах, хяналт тавихад хангалтгүй байсан учир Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлахад хүргэсэн билээ.
Иргэдийн төлөөлөгч шүүгчидтэй хамт зөвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн хэргээ хэрхэн шийдвэрлэх талаар санал гаргаж, хамтын зарчмаар хэрэг, маргааныг шийдвэрлэнэ. Ингэхдээ шүүгчидтэй санал нийлэхгүй бол тусгай санал гаргаж, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх эрхтэй юм байна.
Мэдээж, ийм эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг ч хуульд тусгажээ. Тухайлбал, шүүх хуралдааныг орхих, шалтгаангүйгээр ирэхгүй байх, хэргийн оролцогч, түүний өмгөөлөгчтэй уулзах, нотлох баримт цуглуулах, аливаа нууцтай холбоотой мэдээллийг задруулах, хэвлэл мэдээлэлд оролцсон шүүх хуралдаан болон тухайн хэргийн талаар мэдээлэл өгөх, зөвлөлдөх тасалгаанд гарсан санал, хэлэлцсэн асуудлын талаар задруулах гэх мэт зүйлийг хориглосон байна. Нэгэнт тангараг өргөж хэрэг маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдэж байгаа учраас ийм хориглосон зүйлүүд байх ёстой.
Иргэдийн төлөөлөгч үүргээ биелүүлэхгүй бол торгуулна
Нийгэмд шударга ёс тогтоох, хууль сахиулах гэж шүүгчтэй эн зэрэгцэн эрх эдэлж, хэрэг, маргаан шийдвэрлэх гэж байгаа хүн мэдээж, өөрөө маш хариуцлагатай байх ёстой. Иргэдийн төлөөлөгч үүргээ биелүүлээгүй, шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, 280-702 мянган төгрөгөөр торгох нь.
Мөн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэдийн төлөөлөгчийг ажил олгогч нь шүүх хуралдаанд оролцох боломжоор хангахгүй, чөлөө олгохгүй гэх мэт ямар нэг байдлаар саад учруулахгүй байх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн цалин урамшууллын асуудлыг ШЕЗ баталж, шүүхийн байгууллагын төсвөөс гаргах гэнэ.

0 Сэтгэгдэл