Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Шведийн мэдээллийн хөтөлбөрөөр гэнэт порно кино гаргачихжээ
Шведийн мэдээний TV4 сувгаар гэнэт порно киноны хэсэг гарчихжээ. Нэгдүгээр сарын 7-ны өглөөний 10 цагийн үед нэвтрүүлэг явж байхад гэнэт порно киноны хэсгээс гарч эхэлсэн байна. Телевизийн хөтлөгч Москвад ажиллаж байгаа сурвалжлагчтайгаа харьцаад мэдээ явуулж байтал түүний ард байрласан дэлгэцээр порно киноны хэсэг гарч эхэлжээ. Уг нь хөтлөгч эмэгтэй Москва дахь сурвалжлагчтайгаа Сирийн асуудлаар ярилцаж байж. Тус телевизийн редакцийн захирал Андреас Хаглинд үнэхээр эфирт порно киноны хэсэг гарсныг батлаад манай ажилтнуудын нэг нь ийм кино үзэж байгаад энэ нь санамсаргүй нэвтрүүлгийн танхим дахь дэлгэцэнд орчихсон байх, бид дахин ийм алдаа гаргахгүйн төлөө бүхий л арга хэмжээ авна гэжээ.
2012 онд Шотландын STV телевизэд бас зочны ярилцлага гарч байхад арын дэлгэцэнд нь эротик дүрс гарч байсан юм. 2006 онд ч бас Шведийн SVT телевизэд бас ийм тохиолдол гарч байсан гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан