Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Түймрээс зугтсан гэр бүл далайд орж амиа аварчээ
Хэт халуунаас үүдсэн гал түймэрийн аюул австраличуудыг сандаргаад байгаа билээ. Сүүлийн нэг өдөр халууны хэм буурснаар бага ч гэсэн амьсгаа авах боломж өгсөн боловч долоо хоногийн сүүлчийн өдрүүдэд эргээд хална гэсэн мэдээ гараад байна. Халууны улмаас Тасманид нэлээд хэдэн гал гарч, цөөнгүй айл орон гэрээ алдаад байна. Тасманийн Дуналли хэмээх жижиг хотын 90 гаруй айл орон гэрээ алдсаны дотор зураг дээрх Холмесын гэр бүлийнхэн ч орох оронгүй үлджээ. Гэвч хэн ч зогсоож чадаагүй түймрээс энэ зэргийн хохиролтой үлдсэндээ тэд баяртай байна. Түймэр замдаа таарсан бүхнийг галдан шатааж байгааг харсан Тим болон Тамми Холмес нар таван ачаа дагуулан ойролцоохь далайн ус руу орж амь гарчээ. Тэд усан дотор хоёр цаг хагас шахам хугацааг өнгөрүүлсэн бөгөөд нөхөр нь жижиг завь олоогүй бол усанд орж түймрээс холдсон ч хорт утаанд нь амьсгал хураах байжээ. Азаар таван ач хүүхдийнх нь заяа тэднийг ивээж, аюулаас амьд мэнд мултарч, ач нараа ээжтэй нь уулзуулж чаджээ.
Австралийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар 100 гаруй газар гал түймэр гарсан ч амь үрэгдсэн тохиолдол хараахан мэдэгдээгүй, харин эдийн засгийн гарз хохирол нэлээд учирчээ.

Ойр хавийг нь түймрийн утаа бүрхэж, амьсгалахад бэрх байжээ.

Эмээ, өвөө хоёр нь 2-11 наснаы таван ачийнхаа амийг ингэж аварчээ.












Түймрийн эсрэг 35 мянган гал сөнөөгч ажиллаж байна.





zailuul ter heden honi
aimar yuma
bi end holdoj bhad tend het halsanaas shataj bdag neeree horvoo yumaa
tuimer garj bhad hen zurag avaad zogsoj bdg bn aa?
Хэт халуунаас үүдсэн гал түймэрийн аюул австраличуудыг сандаргаад байгаа билээ. Сүүлийн нэг өдөр халууны хэм буурснаар бага ч гэсэн амьсгаа авах боломж өгсөн боловч долоо хоногийн сүүлчийн өдрүүдэд эргээд хална гэсэн мэдээ гараад байна. Халууны улмаас Тасманид нэлээд хэдэн гал гарч, цөөнгүй айл орон гэрээ алдаад байна. Тасманийн Дуналли хэмээх жижиг хотын 90 гаруй айл орон гэрээ алдсаны дотор зураг дээрх Холмесын гэр бүлийнхэн ч орох оронгүй үлджээ. Гэвч хэн ч зогсоож чадаагүй түймрээс энэ зэргийн хохиролтой үлдсэндээ тэд баяртай байна. Түймэр замдаа таарсан бүхнийг галдан шатааж байгааг харсан Тим болон Тамми Холмес нар таван ачаа дагуулан ойролцоохь далайн ус руу орж амь гарчээ. Тэд усан дотор хоёр цаг хагас шахам хугацааг өнгөрүүлсэн бөгөөд нөхөр нь жижиг завь олоогүй бол усанд орж түймрээс холдсон ч хорт утаанд нь амьсгал хураах байжээ. Азаар таван ач хүүхдийнх нь заяа тэднийг ивээж, аюулаас амьд мэнд мултарч, ач нараа ээжтэй нь уулзуулж чаджээ. Австралийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар 100 гаруй газар гал түймэр гарсан ч амь үрэгдсэн тохиолдол хараахан мэдэгдээгүй, харин эдийн засгийн гарз хохирол нэлээд учирчээ.

Ойр хавийг нь түймрийн утаа бүрхэж, амьсгалахад бэрх байжээ.

Эмээ, өвөө хоёр нь 2-11 наснаы таван ачийнхаа амийг ингэж аварчээ.












Түймрийн эсрэг 35 мянган гал сөнөөгч ажиллаж байна.





0 Сэтгэгдэл
2013.01.11
2013.01.10
2013.01.10
2013.01.10
























