Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
ХОНКОНГ БОЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГ
Америкийн “Heritage Foundation” байгууллагаас жил болгон дэлхийн улсуудын эдийн засгийн чөлөөт байдлын жагсаалтыг гаргадаг. 2012 оны жагсаалт өчигдөр гарч тэргүүнд нь ахиад л Хонконг орсон байна. Хоёрдугаар байранд Сингапур, гуравт Австрали, дөрөвт Шинэ Зеланд, тавд Швейцарь улс оржээ.
“Heritage Foundation”-ий мэргэжилтнүүд жагсаалтыг гаргахдаа тухайн улсын эдийн засаг ба арилжааны чөлөөт байдал, хөрөнгө оруулалтын нээлттэй байдал, төрөөс эдийн засаг хийдэг оролцоо, авлига зэрэг олон хүчин зүйлийг авч үздэг.
Жагсаалт гаргахдаа чухалчлан авч үздэг үзүүлэлтүүдийг тоочвол:
Бизнесийн эрх чөлөөт байдал
Худалдааны эрх чөлөөт байдал
Татварын чөлөөт байдал
Засгийн газраас чөлөөт байдал
Мөнгөний чөлөөт байдал
Хөрөнгө оруулалтын чөлөөт байдал
Санхүүгийн чөлөөт байдал
Хувийн өмчийн эрхийг хамгаалахын чөлөөт байдал
Авлигаас чөлөөт байдал
Хөдөлмөрийн чөлөөт байдал
Манай урд хөрш энэ жагсаалтад 136 дугаар байранд орсон бол хойд хөрш 139 дүгээрт оржээ. Харин манай улс энэ жагсаалтын 75-д орсон байна. Дэлхийд ийм байгаа ч Ази Номхон далайн бүс нутгийн 41 орноос 12 дугаарт оржээ. Нийт 100 оноо авч болохоос манай улс 61,7 оноо авсан нь өнгөрсөн жилийнхээс 0,2-оор дээгүүр. Манай улсыг энэ жагсаалтад дээгүүр байр эзлэхэд хамгийн их саад болж байгаа зүйл нь эдийн засгийн системийг бүхэлд нь нөмрөөд байгаа авлига.
Oros hitadiin deer orhooroo ch bas yadag bnaa haraad ulsuudinha deer ni tsohij yawdag l yum bn undesleltei yum bich l dee
Америкийн “Heritage Foundation” байгууллагаас жил болгон дэлхийн улсуудын эдийн засгийн чөлөөт байдлын жагсаалтыг гаргадаг. 2012 оны жагсаалт өчигдөр гарч тэргүүнд нь ахиад л Хонконг орсон байна. Хоёрдугаар байранд Сингапур, гуравт Австрали, дөрөвт Шинэ Зеланд, тавд Швейцарь улс оржээ. “Heritage Foundation”-ий мэргэжилтнүүд жагсаалтыг гаргахдаа тухайн улсын эдийн засаг ба арилжааны чөлөөт байдал, хөрөнгө оруулалтын нээлттэй байдал, төрөөс эдийн засаг хийдэг оролцоо, авлига зэрэг олон хүчин зүйлийг авч үздэг.
Жагсаалт гаргахдаа чухалчлан авч үздэг үзүүлэлтүүдийг тоочвол:
Бизнесийн эрх чөлөөт байдал
Худалдааны эрх чөлөөт байдал
Татварын чөлөөт байдал
Засгийн газраас чөлөөт байдал
Мөнгөний чөлөөт байдал
Хөрөнгө оруулалтын чөлөөт байдал
Санхүүгийн чөлөөт байдал
Хувийн өмчийн эрхийг хамгаалахын чөлөөт байдал
Авлигаас чөлөөт байдал
Хөдөлмөрийн чөлөөт байдал
Манай урд хөрш энэ жагсаалтад 136 дугаар байранд орсон бол хойд хөрш 139 дүгээрт оржээ. Харин манай улс энэ жагсаалтын 75-д орсон байна. Дэлхийд ийм байгаа ч Ази Номхон далайн бүс нутгийн 41 орноос 12 дугаарт оржээ. Нийт 100 оноо авч болохоос манай улс 61,7 оноо авсан нь өнгөрсөн жилийнхээс 0,2-оор дээгүүр. Манай улсыг энэ жагсаалтад дээгүүр байр эзлэхэд хамгийн их саад болж байгаа зүйл нь эдийн засгийн системийг бүхэлд нь нөмрөөд байгаа авлига.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
2013.01.11
























