Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сургуульд гал нээсэн сурагчийг багш нь тайвшруулж хүүхдүүдийн амь аварчээ
АНУ-ын Калифорни мужийн Тафт хотын дунд сургуульд 16 настай сурагч, завсарлагаанаар  дробинк буугаар гал нээж ангийнхаа нэг хүүхэд, өөр нэг сурагчийг шархдуулсан байна. Багш нь харин сурагчдаа ангиас гаргаад нэг сурагчтайгаа үлдэн буудагчийг тайвширч, зэвсгээ хаяхыг анхааруулжээ. Гэмт хэрэгтнийг цагдаагийнхан саатуулжээ. Сурагч юунаас болоод хүүхдүүд рүү буудсаныг тогтоогоогүй байна. Шархадсан хоёр сурагчийг эмнэлэгт хүргэжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Коннектикут мужийн Ньютауны бага сургуульд 20 настай Ланза гэгч гал нээж 20 хүүхэд, зургаан том хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан юм. Үүнээс болж зэвсгийн худалдаанд хяналт тавих  талаар Засгийн газрын комисс ажиллаж тайлангаа ирэх мягмар гарагт Ерөнхийлөгч Барак Обамад танилцуулах гэж байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
siri arab gej balairch bhaar irgreddee ardchilal hunii une tsenii talaar oilgolt ogmoor wum
Хамгийн их уншсан