Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Коммунистууд ард түмнээ өлсгөж байж социалист систем байгуулсан

Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад улс орны нь эдийн засаг сэхэж хөл дээрэ босч амжаагүй байхад коммунистууд ЗХУ-д дахиад нэг өлсгөлөн бий болголоо. Энэ нь чухамдаа дэлхийд социалисит систем тогтоож, өнөөх л хүйтэн дайны фронтод өөрийнхөө эгнээг өргөтгөх гэсэн бодлого байсан байна. 1946-1947 онд ЗХУ дорнод Европын орнууд Герман, тэр бүү хэл Францад хэдэн сая тонн үр тариаг “хүмүүнлэгийн тусламж” болгон илгээжээ. 1946-1948 онд нийтдээ 5,7 сая тонн үр траиа гадаадад гаргасан нь дайны өмнөхтэй харьцуулахад 2,1 сая тонноор илүү байсан юм. Хамгийн харамсалтай нь энэ тариаг хуримтлуулах улсын төлөвлөгөөнөөс болж хөдөө нутагт жинхэнэ өлсгөлөн нүүрлэж хүмүүс өлсч үхэж байсан юм. Гэтэл 1946 онд бас хуурайшлаас болоод ургац авч чадаагүй байлаа. Энэ онд ЗХУ ердөө 39.6 сая тонн үр тариа хураасан нь өмнөх оноосоо 2,4 дахин бага байсан юм.

Ийм байхад 1947 онд ЗХУ-д хүн амын нас баралт 1,5 дахин өсч хөдөөгийн хүн ам нэг саяар хорогдсон байна. Энэ хугацаанд 1-1,5 сая хүн өлсгөлөнгөөр үхсэн гэсэн мэдээ ч байдаг. Зөвхөн 1947 онд гэхэд л ЗХУ-д нэг хүртэлх насны 508 мянган хүүхэлд нас барсан байдаг юм. Харин эрх баригчид улаан талбайд баярын жагсаал хийж “Коммунизмын бүрэн ялалтын төлөө манай ард түмэн урам зоригтой урагшилж байна” гэсэн уриа хашгирч байлаа. Өлсгөлөн, хөдөөгийн хүн ардын амьдралын тухай үнэнийг бичсэн жирийн иргэд харин бөөнөөр хорих лагерь ГУЛАГ-руу ачигдаж байсан юм.

Өлсгөлөнгөөс болоод тариачид амьдрахын эрхэнд хууль зөрчихөд хүрч байж. Улсын төлөвлөгөө биелүүлэхийн тулд хамтралын дарга нар ч хууль зөрчиж байлаа. 1946 онд ЗХУ-ын Коммунист намын төв хороо, Сайд нарын зөвлөл, энэ хатуу төлөвлөгөөг биелүүлэх, үр тариа хамгаалах тогтоол гаргаж үүний үрээр хамтралын 30 мянган дарга, идэвхтнийг баривчилснаас 2,5 мянгыг нь буудан алжээ.

Тэр үед хүмүүс ингэж бичиж байж
“Бид өлсгөлөнгөөс болоод үхэж байна. Талх тариа байхгүй, ер юу ч байхгүй.Зөвхөн усаар өл залгаж байгаа болохоор хэдхэн хоног л амьд явах үлдлээ” 1946.11.24.Воронеж.
“Хүнсний зүйл юу ч байхгүй, худалдаж авах мөнгө ч байхгүй. Бид бүгдээрээ үхэж байна. Галочка идэх юм гуйсаар байгаа ч өгөх зүйл үнэндээ алга. Цаашид амьдрах ямар ч найдвар алга” Воронеж муж. Кантемировский гацаа.1946.11 сар
“Амьдрал үнэхээр хүнд байна. Улс хүмүүст тариа юу ч үлдээхгүй байна. Хүмүүс өлсч үхэж байна. Юмны үнэ улам л өсөөд байдаг. 1946.11.12. Воронеж муж. Павловск хот.
Гэхдээ энэ бол зөвлөлтийн эрх баригчдын, коммунистуудын бодлогын улмаас зөвлөлтөд нүүрлэсэн хэдэн арван аймшигт өлсгөлөнгийн зөвхөн нэг нь, зөвхөн өнөөгийн украйны Воронеж мужид тохиолдсон нь.
Зөвлөлт нийгмийн үед буюу ХХ зуунд хэд хэдэн удаагийн аймшигт өлсгөлөн нүүрлэсэн байдаг. 1921-22 оны өлсгөлөнгөөр 5,2 сая хүн амь алдсан гэсэн тоо байдаг бол 1932-33 оны өлсгөлөнгөөр 7,7 сая хүн өлсч үхсэн гэсэн мэдээ байдаг. 1946-47 оны өлсгөлөнгөөр 1-1.5 сая гэнэ.
Ardchilsan niigemd odooch ulsgulun ard tumen baiga shuu tiimch tugs niigem bish shuuu
аймшигтай юм

0 Сэтгэгдэл
Ard
Tiim shuu ardchilal
2013.01.14
2013.01.14
2013.01.11