Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Дархан-Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2015 онд барьж дуусгана
Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гаргаж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Дархан-Уул аймагт жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг барьж байгуулах ажлыг 2015 онд багтаан дуусгах арга хэмжээг авч ажиллахыг Уул уурхайн сайдад, Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зээлийн хэлэлцээрийг Японы холбогдох банктай энэ оны 2 дугаар сард багтаан хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд нарт үүрэг болголоо. Үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлөөр Японы “Тоёо инженеринг” корпораци хамгийн сүүлийн үеийн технологиор, Монголын туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотой барьж байгуулна. Тус үйлдвэр нь бензин шатахууны өнөөгийн үнийг 6-8 хувиар хямдруулсан нөхцөлөөр борлуулахад үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалтаа 4 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн тооцоог хийжээ.

0 Сэтгэгдэл