Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Малчдын хоршоог хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулна
Өнөөдөр манай улсад 310 гаруй мянган малчин, 40 орчим сая мал байна. Мал аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг бүрдүүлдэг бөгөөд хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангадаг чухал салбар юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд малчид мал сүргээ өрхийн аж ахуйгаар маллаж ирсэн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй уялдан ган зуд ойр ойрхон давтагдаж малын хорогдол ихэсч, малчдын амьдралын баталгаа хумигдаж байгаа энэ үед малчдыг сайн дурын үндсэн дээр хоршиж ажиллахыг дэмжих нь Шинэчлэлийн Засгийн газрын нэг гол зорилт болж байна.
Малчдын хоршоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг энэ оны эхний улиралд багтаан боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт үүрэг болголоо. Манай улсад 1380 гаруй хоршоо байгаагийн 545 буюу 40 орчим хувь нь хөдөө аж ахуйн чиглэлийнх, нийт хоршооны дөнгөж 17 хувь нь 10 саяас дээш төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байна. Хоршоодын ихэнх нь хуучин нэгдлийн суурин дээр бий болсон бөгөөд сүүлийн үед байгуулагдсан нь хэт цөөхөн гишүүнтэй, үйл ажиллагаа нь тогтворжоогүй, малчдад үйлчлэх талаар учир дутагдалтай байгаа юм. Иймд орон нутгийн засаг захиргааны анхан шатны нэгж болох хөдөөгийн багуудыг түшиглэн малчдын санал санаачилгаар байгуулагдсан хоршоодыг бүх талаар дэмжиж ажиллуулах нь үр дүнтэй гэж үзэж байна. Энэхүү хоршоодын зорилго нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөөгийн иргэдийг ядуурлаас ангид байлгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгоход чиглэгдэх юм.
Өнөөдөр манай улсад 310 гаруй мянган малчин, 40 орчим сая мал байна. Мал аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг бүрдүүлдэг бөгөөд хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангадаг чухал салбар юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд малчид мал сүргээ өрхийн аж ахуйгаар маллаж ирсэн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй уялдан ган зуд ойр ойрхон давтагдаж малын хорогдол ихэсч, малчдын амьдралын баталгаа хумигдаж байгаа энэ үед малчдыг сайн дурын үндсэн дээр хоршиж ажиллахыг дэмжих нь Шинэчлэлийн Засгийн газрын нэг гол зорилт болж байна.Малчдын хоршоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг энэ оны эхний улиралд багтаан боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт үүрэг болголоо. Манай улсад 1380 гаруй хоршоо байгаагийн 545 буюу 40 орчим хувь нь хөдөө аж ахуйн чиглэлийнх, нийт хоршооны дөнгөж 17 хувь нь 10 саяас дээш төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байна. Хоршоодын ихэнх нь хуучин нэгдлийн суурин дээр бий болсон бөгөөд сүүлийн үед байгуулагдсан нь хэт цөөхөн гишүүнтэй, үйл ажиллагаа нь тогтворжоогүй, малчдад үйлчлэх талаар учир дутагдалтай байгаа юм. Иймд орон нутгийн засаг захиргааны анхан шатны нэгж болох хөдөөгийн багуудыг түшиглэн малчдын санал санаачилгаар байгуулагдсан хоршоодыг бүх талаар дэмжиж ажиллуулах нь үр дүнтэй гэж үзэж байна. Энэхүү хоршоодын зорилго нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөөгийн иргэдийг ядуурлаас ангид байлгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгоход чиглэгдэх юм.
0 Сэтгэгдэл
























