Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Улсын нөөцийн өвс тэжээл байршуулахад 444 гаруй сая төгрөг зарцуулна
Манай улсын нийт нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн гэж мэдээлж байгаа. Одоогийн байдлаар 15 аймгийн 55 суманд өвөлжилт хүндэрч зудын байдалд орсон гэдгийг албаныхан мэдээллэж буй. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн тоо хэмжээ, тээврийн зардалд 444 сая 225 мянган төгрөг төсөвлөжээ. Мөн өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх үүднээс зарим аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт олгох УАЗ-31512 автомашин 16-г авахад шаардагдах 344 сая төгрөг нийт 788 сая 250 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

0 Сэтгэгдэл