Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Товшуур бүжигчин бүсгүй Америкийн мисс боллоо
Нью-Йоркийн Бруклины 23 настай товшуур бүжигчин бүсгүй Америкийн миссээр өргөмжлөгдлөө. Анхан шатны шалгаруулалтад 13 мянган бүсгүй оролцсоноос эцсийн шатанд 52 оролцогч үлдэж, миссийн титмийг Нью-Йоркийн мисс Маллори Хаган хүртэж, Өмнөд Каролинагийн мисс Али Рожерс дэд байр, Оклахомагийн мисс Алисиа Клифтон гуравдугаар байрт шалгарчээ.  Тэмцээний эцсийн шат буюу асуулт хариултын үед АНУ-д сүүлийн үед удаа дараа гарах болсон сургуульд галт зэвсгээр олон хүүхдийн амь насыг хөнөөсөн хэргүүдийн талаарх асуулт таарчээ.

Энэ удаагийн “Miss America”-д хөхний хорт хавдрын улмаас хоёр хөхөө авахуулахаар шийдсэн бүсгүй, мөн төрөлхийн генийн өвчтэй Мэрай Кэри хэмээх 18 настай охин, мужийнхаа миссийн тэмцээнд түрүүлэхийн тулд 22 кг турсан Мэйнийн мисс, тэмцээний үеэр шагайгаа гэмтээсний улмаас тайзан дээр суга таягтай гарч ирсэн бүсгүй гээд онцгой оролцогчид өрсөлдсөн байна. “Miss America”-гийн тэргүүн байрыг 50 мянган ам.долларын сургалтын тэтгэлэг дагалддаг бөгөөд Маллори Хаган энэ тэтгэлгээрээ гоо сайхны бүтээгдэхүүний маркетингийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа гэнэ.








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан