Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Зэвсэгт дайчид Малийн гол хотыг орхиж байна
Францын нисэх онгоцууд агаараас цохилт өгсөний дараа Малийн исламын зэвсэгт дайчид тус улсын умард нутгийн гол төв Тимбуктуг орхин гарлаа гэж өнгөрсөн шөнө Франс-Пресс агентлаг мэдээллээ. Францын Батлан хамгаалахын сайд Жан-Иь Ле Дриан харин ч эсрэгээр зэвсэгт дайчид Диабиль хотыг эзэлж хяналтдаа авлаа гэж байсан юм.
Исламын “Анасар ад-Дин” хөдөлгөөний төлөөлөгч Тимбукту хотыг орхин гарсан нь тактикийн алхам гээд энэ бол манай төлөвлөгөөний нэг хэсэг гэсэн байна.
Сүүлийн хэдэн өдрийн туршид Малийн умард нутаг дахь исламын зэвсэгт бүлэглэлийнхэн улсынхаа төв хэсэг, засгийн газрын байрлал руу дайрч байгаа юм. Энэ сарын 10-ны өдрөөс засгийн газрын цэргүүдэд францын нисэх хүчин тусламж үзүүлж байгаа юм. 11-нд Малийн эрх баригчид улс орондоо онц байдал зарлаж бүх нийтийн дайчилгаа зохион байгуулж эхлээд байна.
Францын нисэх онгоцууд агаараас цохилт өгсөний дараа Малийн исламын зэвсэгт дайчид тус улсын умард нутгийн гол төв Тимбуктуг орхин гарлаа гэж өнгөрсөн шөнө Франс-Пресс агентлаг мэдээллээ. Францын Батлан хамгаалахын сайд Жан-Иь Ле Дриан харин ч эсрэгээр зэвсэгт дайчид Диабиль хотыг эзэлж хяналтдаа авлаа гэж байсан юм. Исламын “Анасар ад-Дин” хөдөлгөөний төлөөлөгч Тимбукту хотыг орхин гарсан нь тактикийн алхам гээд энэ бол манай төлөвлөгөөний нэг хэсэг гэсэн байна.
Сүүлийн хэдэн өдрийн туршид Малийн умард нутаг дахь исламын зэвсэгт бүлэглэлийнхэн улсынхаа төв хэсэг, засгийн газрын байрлал руу дайрч байгаа юм. Энэ сарын 10-ны өдрөөс засгийн газрын цэргүүдэд францын нисэх хүчин тусламж үзүүлж байгаа юм. 11-нд Малийн эрх баригчид улс орондоо онц байдал зарлаж бүх нийтийн дайчилгаа зохион байгуулж эхлээд байна.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























