Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
iPhone5-ын борлуулалт муу байгаагаас “Apple”-ийн хувьцаа унав
“Apple” компанийн хамгийн сүүлд гаргасан бүтээгдэхүүн болох iPhone5-ын борлуулалт бодсоноос муу байгаа нь тус компанийн хувьцаа унахад хүргэв.  iPhone5-ын борлуулалт сайнгүй байгаагаас энэ оны эхний гурван сарын үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгслийн захиалгаа 50 хувиар бууруулсан гэдэг мэдээлэл гадуур тараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Apple” үйлдвэрлэхээр төлөвлөж байсан iPhone утасныхаа тоо ширхгийг 50 хувиар бууруулж байгаа бололтой.  Японы “Никкей”-гээс гарсан энэ мэдээлэл зах зээлд тармагц “Apple”-ийн хувьцааны үнэ 3,5 хувиар унасан байна.
Ердөө дөрвөн сарын өмнө зах зээлд шуугиантайгаар нийлүүлж эхэлсэн iPhone5 утасны борлуулалт муу байгаа нь смартфоны зах зээл дэх өрсөлдөөн маш хүчтэй байгаатай холбоотой. Ялангуяа “Apple”-ын гол өрсөлдөгч “Samsung”-ын Galaxy S цувралын смартфонууд өндөр гүйлгээтэй байж, зах зээлд эзлэх хувиараа давж гараад байгаа юм. “Galaxy S” цувралын смартфон анх 2010 оны тавдугаар сард худалдаанд гарснаас хойш 100 сая ширхэг зарагдаад байгаа аж. Энэ оны төгсгөл гэхэд “Samsung” компанийн зах зээлд худалдаалсан смартфоны тоо 290 саяд хүрэхээр байгаа бол “Apple”-ийн хувьд 180 саяар тоологдож байна.  
Ер нь, өнгөрсөн есдүгээр сараас хойш тус компанийн хувьцаа 702 ам.доллар байснаас 28 хувиар уначихаад байгаа юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ugaasaa iphone 4s-ee bol hnaach guitsehgui yum bilee iphone 5 ni yamarch baritsgui hevreg, hajuud ni bol iphone 4, 4s bol shal oorshd bairtstai utas barij bga met :) iphone 5 ter mic-nii filter A6 chip ntr ni l iluu yumdaa bas cam ni tuunees bol mya mya
une n bolomjiin baival shal uur bizdee???!?!?!?!?!
Хамгийн их уншсан