Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно
Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо
Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Улс төр

С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж байгаа тухай танилцуулсан. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын даргатай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийг АН-ын бүлгээс өргөн барьсан байгаа.
Улс төр

С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
МАН-ын бүлгээс УИХ-ын даргад дэмжигдсэн С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр "Би 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажилласан. Тав дахь удаа парламентад ажиллаж байна. Парламентын туршлагыг үндэслэн УИХ-ын даргад намайг нэр дэвшүүлээ гэдгийг намын дарга Н.Учрал хэлсэн.
Улс төр

Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт дунджаар 58.1 хувьтай биелэжээ
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ. Аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
Улс төр

Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Тэрбээр "Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна. Чухлын эрэмбээр нь бодвол 2.3 их наяд төгрөгөөр 300 мВт-ын цахилгаан станц барьчихвал бид цахилгааны хязгаарлалтгүй болно" гэлээ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна
Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан МАН-аас Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг дурдаж, түүний товч намтрыг уншиж сонсголоо.
Улс төр

ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2026.03.30) хуралдаан 15 цаг 03 минутад ирвэл зохих Улсын Их Хурлын 32 гишүүний 21 нь хүрэлцэн ирснээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав.
Улс төр

УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 126 гишүүний 88 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 11 минутад гишүүдийн 69.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, эхлээд Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улс төр

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.03.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүлээ.
Улс төр


































