Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн.
Улс төр

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нийт 32 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор үдээс хойно санал хураалт явууллаа.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс Улсын Их Хурлын гишүүний зөвлөхүүдэд парламентын үйл ажиллагаа, гишүүдийн өдөр тутмын ажилд бодит дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох процессын талаар суурь мэдлэг олгох, бодлогын дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг (2026.06.11) зохион байгуулж байна.Тус сургалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцов.
Улс төр

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.
Улс төр

Хуулийн этгээдэд оногдуулах таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой болгох хуулийн төслийг хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.
Улс төр

Монгол, Израилын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцжээ
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга Б.Батбаатар, бүлгийн гишүүн Б.Уянга нар Бээжин дэх Израилын Элчин сайдын яамны дэд тэргүүн Шир Гидеон Мизрахи болон Израил Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Д.Наран нарыг хүлээн авч уулзлаа.
Улс төр

Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Парламентын нэр хүнд институтийн түвшинд хангалтгүй, сул байгаа нь судалгаанаас тодорхой харагдаж байгаа учраас иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байгаа алдааг засахаас ажлаа эхэлсэн гэдгээ Улсын Их Хурлын дарга онцлов.
Улс төр

Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар:
-“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
Улс төр

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу урд өдөр эхлүүлсэн санал хураалтыг үргэлжлүүлэн явууллаа.
Улс төр

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллаж, хүүхэд хамгааллын нөхцөл байдалтай танилцан хэлэлцүүлэг зохион байгуулав
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны 05 дугаар сарын 18-нд Өвөрхангай аймагт ажиллаж, Хүүхэд хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцаж, хүүхэд хамгааллын тогтолцоон дахь тулгамдаж байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явууллаа.
Улс төр

ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 10 цаг 34 минутад, ирвэл зохих Улсын Их Хурлын 56 гишүүний 29 нь ирж 53.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Улс төр
































