УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой
Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа
Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө
Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
“ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна

Иргэдийн оролцооны нэгдсэн намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл даргатай Иргэдийн оролцооны нэгдсэн нам нэр дэвшигчдээ тодруулжээ. Тус нам жагсаалтаар М.Мөнхцэцэг, Б.Төрхүү, Р.Отгончимэг, Д.Наранбаатар гэсэн дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн байна. Харин намын дарга Ц.Оюунгэрэл нь УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ.
Улс төр

АН-ын жагсаалтад бичигдсэн нэрс
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд тус зөвлөлөөс намын жагсаалтыг намын дарга Л.Гантөмөр тэргүүлэх бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа хоёрдугаарт жагсаажээ. Намын жагсаалтын нэрсийг одоо ҮБХ-ны хуралд танилцуулж, олонхын саналаар шийдвэрлэх юм.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Улс төр

БНХАУ, ОХУ стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхээ мэдэгдлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байна. Путиныг өчигдөр Хятадын дарга Ши Жиньпин хүлээж авч уулзлаа. Өнөөдөр Оросын төрийн тэргүүний айлчлал Оросын алс дорнодтой хиллэдэг Хятадын Харбин хотод газардсанаар үргэлжилж байна.
Улс төр

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана. Тухайлбал, Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Улс төр






































