Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа

Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтын цахим бүртгэл 3 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна.
Улс төр

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Түүх, соёл иргэншил, үндэс угсаагаараа холбогдсон хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн захидал ирүүлсэн Ерөнхий сайд А.У.Мамаевт талархал илэрхийлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилна гэдэгт итгэж байгааг уламжлахыг хүсэв.
Улс төр

Ерөнхий сайд Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Тэрээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, дархлаажуулалтын талаар товч мэдээлэл өгч, БНФУ-ын Засгийн газар эрүүл мэндийн шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Чухал түнш Франц Улстай харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлов.
Улс төр

ЕРӨНХИЙ САЙД АВСТРАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восеныг хүлээн авч уулзав. Найрамдалт сайхан харилцаатай хоёр улс ойрын хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулж, Өргөтгөсөн түншлэлийн харилцаагаа цаасан дээр буулган тунхаглах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд илэрхийлэв.
Улс төр

Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг болон аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Улс төр

Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо. Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юм.
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН НАРЕНДРА МОДИ ТАНАА
Шинэ Дели Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Улс төр

Х.Баттулга:Маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй
-“Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргажээ-
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очиж тайлбар өглөө.
Улс төр

Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 1-ний өдрөөс хичээллэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо.
Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.
Улс төр

Хаврын тариалалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг Беларусь улсаас нийлүүлнэ
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус комиссын Беларусийн хэсгийн дарга, Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчиктой цахим уулзалт хийлээ.
Улс төр

Тайвшрах цаг болоогүйг сануулж, дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг уриаллаа
КОВИД-19” цар тахлаас сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлсэн тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан мэдээллийг уншигч танд хүргэе.
Улаанбаатар хот, 2021 оны 02-р сарын 23. Монгол Улс “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг хүлээн авч, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа вакцинд хамруулж буй түүхэн үйл явдал эхэлж байна. БНЭУ-ын Сэрүм институтэд үйлдвэрлэсэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн,
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг хүргэж байна.
Элэг нэгт монгол ахан дүүс ээ.
Өнөөдөр 2021 оны 02 дугаар сарын 23. Шинэ Засгийн газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, шуурхай, шийдэмгий, шинэ бодлого дэвшүүлж амжилттай ажиллалаа.
Улс төр

Түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн боллоо
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
Улс төр

ТАНИЛЦ:ААН-үүдэд тавигдах тусгай нөхцөл, шаардлага
Маргаашнаас эхлэн гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбоотойгоор ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээнэ.
Энэ үед ААН-үүд дагаж мөрдөх зохицуулалтын нийтлэг журмуудыг УОК, НОК-оос гаргасныг танилцуулж байна. Маргаашаас эхлээд ААН-үүд ямар журам мөрдөх талаарх танилцуулга, тусгай нөхцөл шаардлагыг уншигч танд хүргэж байна.
Улс төр

Эхий ээлжийн 150 мянган тун Английн Оксфордын "АстраЗенека" вакциныг татаж авлаа
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын "АстраЗенека" вакцины 150 мянган тунг авчирсан юм.
Улс төр





























