Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа

БНСУ-ын Сөүл хот нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэлээ
Гадаад харилцааны яамнаас тавьсан саналын дагуу Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр БНСУ-ын Сөүл хот руу 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тусгай үүргийн нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэлээ.
Улс төр

БСШУСБХ УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулав
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.04) хэвлэлийн хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар оролцов.
Улс төр

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Улс төр

Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөх үйл ажиллагаа
Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3)-ийн хуралдаанаар сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-ээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр боллоо.
Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "Цахим үндэстэн" цогц ажил хийхээр төлөвлөж байна.
Улс төр

Эрдэмтдийн зөвлөлийг бодитой санал боловсруулан оруулж ирэхийг Шадар сайд чиглэл болголоо
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанаар дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тархалтыг бууруулах, эрсдлийг хумих чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг хуралдуулж санал солилцлоо.
Улс төр

Хөл хориотой холбоотой асуудлаар УОК хуралдахаар боллоо
УОК, ЭМЯ, УОК-ын Шуурхай штабт мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй эрдэмтдийн багаас Монгол дахь КОВИД19-ын өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг танилцуулсан билээ. Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 06-наас 21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна,
Улс төр

НББХ: Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох хуулийн заалт хүчин төгөлдөр боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2021.02.02/ 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
Мэдээллийн эхэнд тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцууллаа.
Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
Хүний эрх бол ардчиллын үнэт зүйл юм. Монголчууд бид 1992 онд Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг анх удаа хүний эрхийн олон улсын зарчим, хэм хэмжээтэй уялдуулан томьёолж, бодитоор баталгаажуулсан билээ. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улс эрх зүйн шинэтгэлийг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Үүний нэг жишээ нь тусгайлан хууль баталж, Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулсан явдал юм.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Иргэдээ орон сууцжуулах бодлогыг хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Засгийн газрын тэргүүн хувийн хэвшлээ бүх талаар дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийлж, иргэдээ орон сууцжуулах бодлогыг хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.
Улс төр

ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ОРУУЛЖ ИРЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Тэрээр ДЭМБ болон COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө.
Улс төр

Цар тахал эдийн засаг болон нийгмийн бусад салбарт хүндрэл учруулж буйг хөндлөө
УОК-ын Шуурхай штаб өнөөдөр цахимаар хуралдав. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцлоо. Тэрбээр коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, шинээр үүсч буй халдварын голомтуудыг яаралтай тогтоох, тандалт илрүүлгийн шинжилгээг хийх, цэгүүдийг нэмэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
Улс төр

Ерөнхий сайд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажиллав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэж болохыг шинжлэх ухааны судалгаанд суурилан ул суурьтай боловсруулах нь чухал.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бол цогц асуудал учраас бидний шийдэл ч цогц байх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ-т ажиллаж, албаны үйл ажиллагаа болон коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний явцтай танилцлаа.
Улс төр

“Хувь хүн биш, хууль засагладаг шударга төртэй байхын төлөө өөрт байгаа бүх боломжоо дайчилж, хичээнгүйлэн зүтгэнэ”
Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын хүндэт иргэдээ!
Монгол Улсын Ерөнхийлөгчөө!
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Монгол Улсын Засгийн газрын гишүүд парламентад тангараг өргөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхайлан орох боломж олгосон УИХ-д баярлалаа.
Улс төр

Г.Занданшатар: Намрын чуулганаар нийт 87 хууль, УИХ-ын 44 тогтоол хэлэлцэж баталсан байна
-Сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэж, хөгжин дэвшсэн, ард түмэн нь амар амгалан шинэ Монголын төлөө хамтран зүтгэцгээе-
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улс төр




























