Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа

ЕТГ-ын дарга Ө.Шижирт Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө
Монгол Ардын намын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.
Улс төр

ТАНИЛЦ:32 дахь Ерөнхий сайдын боловсрол болон ажлын туршлага
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн. Улмаар өнөөдөр намын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Одоо уг саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох юм.
Улс төр

Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж тогтоол гаргалаа
Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулсан байна.
“Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна” гэжээ.
Улс төр

Намын бүлэг, Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Үндсэн хуульт”, “Их засаг” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов.
Улс төр

32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлэхээр УЗ-ийнхөн санал нэгджээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний нэрийг зарлаж, намын удирдлагын түвшинд санал нэгджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг бүгд дэмжсэн байна.
Тиймээс одоо 11:00 цагт товлогдсон намын Бага хурлаар асуудлыг хэлэлцүүлж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулах юм.
Улс төр

Хөдөлмөрийн үндэсний нам Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг шаардлаа
Хөдөлмөрийн үндэсний нам өнөөдөр шаардлага гаргажээ. Шаардлага гаргах болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ.
“Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь оновчтой бус, хүнлэг бус байсан тул Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хариуцлага хүлээн огцорлоо.
Улс төр

Г.Занданшатар:Засгийн газраа эмхлэн байгуулах асуудлыг нэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна
УИХ-ын даргын цахим хуудаснаа оруулсан мэдээллийг уншигч танд онцлон хүргэж байна.
Тэрбээр “Улс орон, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалан дуудах, түүнийг зохион байгуулахыг оролдох аливаа үйлдэл нь Үндсэн хуульт байгууллын эсрэг, Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.
Улс төр

ГХ-ны дэд сайд Б.Мөнжин Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож бүс нутгийн асуудлаар үг хэлэв
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр болсон Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын 17 дугаар уулзалтад оролцов.
Цахим хэлбэрээр болсон уулзалтад Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн 35 улсын Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцон олон улсын харилцааны тулгамдсан асуудлууд болон цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Улс төр

Х.Баттулга: УИХ-ын гишүүн Сү.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ
Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.
Улс төр

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарлаа
Энэ сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгаж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн.
Улс төр

ШАДАР САЙД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн Хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандрантай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар 2021-2024 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Улс төр

Танилц:Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.
"Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив
Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн хүрээнд 50,7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байна.
Улс төр

У.Хүрэлсүх:Нэн тэргүүнд эрсдэлтэй бүлгийн иргэдээ вакцинд хамруулахаар төлөвлөж байна
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.
Улс төр

БНЭУ-ААС ОЙРЫН ХУГАЦААНД ВАКЦИН НИЙЛҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.
БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна.
Улс төр





























