Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Ирэх сард 10 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татан авна
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх сард нийтдээ 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ. Тухайлбал, зургаан нислэг нь БНСУ, нэг нь Франкфурт, Токио хот руу хоёр, Нурсултан руу нэг удаа нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Улс төр

УОК:Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 12 дугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргалаа
Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгасан билээ. Тэгвэл энэхүү хугацаа дуусч байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс хуралдлаа. Тус хурлаар “Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудал, улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар мөн бусад асуудлын талаар хэлэлцэв.
Улс төр

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлаар УОК хуралдаж байна
Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгасан билээ. Тэгвэл энэхүү хугацаа дуусч байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж байна. Тус хурлаар “Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудал, улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар мөн бусад асуудлын талаар хэлэлцэж байгаа аж.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.
Өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж буй Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой, “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цолыг хүртээв.
Улс төр

НИТХ-ын төлөөлөгчдийн 71.11 хувь нь Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм.
Улс төр

Б.Ундармаад зөвхөн ЖДҮ сангаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгуулсан хэргээр ял оногдуулсан гэв
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Ундармааг Жижиг дунд үйлдвэрийн сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, тус шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
Улс төр

БНХАУ-Д МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ХАНДИВЛАСАН 30 МЯНГАН ХОНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм.
Улс төр
Ц.Элбэгдорж: Монгол Улсын иргэн байх нь хамгийн өндөр албан тушаал
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан юм. Тэрбээр Ардчилсан нам хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг үнэт зүйлтэй нам.
Улс төр

Орон нутгийн шуурхай хариу арга хэмжээний баг бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 89 дүгээр тушаалаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, орон нутгийн шуурхай хариу арга хэмжээний баг бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй цахим уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.
Улс төр

Бэлэн мөнгө тараах бус ажил хийх, бизнес эрхлэх боломжийг олгосноор ядуурлыг ялна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд олон улсын санхүүгийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж хамтарч ажилладаг. Энэ уламжлалаар өнөөдөр Дэлхийн банкныхантай уулзалт хийлээ. Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану нартай Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар уулзав. Уулзалт УИХ-аар 2021 оны төсөв, мөнгөний бодлогыг ид хэлэлцэж байгаа хариуцлагатай үед болсноороо онцлог байв.
Улс төр

































