УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно"
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ
Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно

О.Баасанхүү:Ардчилсан намыг бүлэгтэй болгож, ард түмэнтэйгээ нэгдэж, хариуцлага нэхье
-УИХ-ын гишүүн О:Баасанхүү АН-ын гишүүнчлэлээ сэргээж, намын батлахаа авлаа-
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.04.22/ Ардчилсан намын гишүүний батлахаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс гардлаа. Тэрбээр 1994 оны гуравдугаар сарын 7-нд Ардчилсан намын гишүүнээр элсч байжээ.
Улс төр

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг өнөөдөр (2020.04.22) УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр

Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уулаас орох, гарах хөдөлгөөнийг бямба гараг хүртэл хязгаарлалаа
Монгол Улсад Ковид-19 халдварын 34 дэх тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргалаа.
Улс төр

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив
Дэлхий даяар коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулсан.
Улс төр

БНСУ-руу 4 дүгээр сарын 30-нд, 5 дугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу захиалгат нислэг үйлдэнэ
БНСУ-руу 4 дүгээр сарын 17-ны өдөр захиалгат нислэг төлөвлөөд байсан ч бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор түр хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл өчигдрийн Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ойрын хугацаанд БНСУ болон Европын чиглэл болох ХБНГУ руу нислэг үйлдэх хугацааг товлон бэлтгэл ажил хангах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.
Улс төр

Хандив, худалдан авалтыг авлигаас ангид байлгах чиглэлээр Сангийн сайдад зөвлөмж хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газраас онцгой нөхцөл байдлын үед худалдан авах ажиллагааны болон хандив, тусламжийн хөрөнгийг бүртгэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбоотой арга хэмжээний ил тод, нээлттэй байдлыг хангуулах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Зөвлөмжийг Сангийн сайдад хүргүүлж, хувийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт илгээлээ.
Улс төр

С.Эрдэнэ:Энэ сонгуулийн дараа АН-д С.Зоригийн хэргийг эцэслэн шийдэх боломж олдоно гэж итгэж байна
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр тохиодог билээ. Энэ эрхэм хүн амьд сэрүүн байсан бол өнөөдөр 58 нас хүрэх байлаа. Ардчиллаар овоглодог эрхмүүд уламжлал ёсоор өнөөдөр түүний хөшөөнд цэцэг өргөж, эргэн дурсан хүндэтгэл үзүүллээ.
Улс төр

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ёстой гэлээ
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020-04-20/ хуралдлаа. Зөвлөлийн гишүүд болон намын удирдлагууд УИХ-д өргөн баригдаж буй Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо.
Улс төр

Н.Цэрэнбат: Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая гэж байгаа
УИХ-ын өчигдрийн /2020.04.17/ Цахим чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
Улс төр

НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхэд дагаж мөрдөх журмыг батлав
Монгол Улсын Засгийн газраас Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.
Улс төр

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуульзүйн байнгын хороогоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээд байсан юм. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан. Санал хураалтад оролцсон гишүүдийн 61.4 хувийн саналаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Улс төр

Ерөнхийлөгч цар тахалтай холбогдуулан боловсруулж буй хуулийн төсөлд 5 санал хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүн төрөлхтөнд томоохон сорилтыг тулгаж буй шинэ төрлийн коронавируст (COVID-19) цар тахлын хүнд нөхцөл байдлын энэ үед Улсын Их Хурлаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах тусгайлсан хууль гаргахаар ажиллаж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Улс төр

Н.Цэрэнбат: Нэг хүний биш, нийтийн эрх ашигт захирагддаг цаг ирсэн
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг урилаа.
Улс төр































