Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

ЗТХЯ: Нийт ачаатай 301 чингэлэгт 5,200 орчим тонн ачаа хилээр нэвтэрсэн байна
Чингэлэг тээвэрлэлт 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн бол энэ сарын 16-ны байдлаар өдөрт 60 орчим ачаатай чингэлэг хилээр нэвтэрч байна.
2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 16-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нийт ачаатай 301 чингэлэгт 5,200 орчим тонн ачаа хилээр нэвтэрсэн байна.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн 38 удаагийн дуудлагаар ажиллажээ
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна.
Нийгэм

Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөөнд аудит хийлээ
Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ.
Нийгэм

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 23 хоногийн нөөцтэй байна
Энэ сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 138,026 тонн шатахууны нөөц байгаагаас АИ-80 автобензинийн 69 хоногийн хэрэглээний 10,855 тонн, АИ-92 /95,98/ автобензинийн 32 хоногийн хэрэглээний 38,096 тонн, ДТ 30 хоногийн хэрэглээний 82,548 тонн байна. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 23 хоногийн хэрэглээний 21,426 тонн, дизель түлшний 39 хоногийн хэрэглээний 44,194 тонн бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Нийгэм

ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУДАА АЛДАРШУУЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Жил бүрийн сар шинийн баярын өмнө Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Хөдөлмөрийн баатруудаа хүндэтгэн алдаршуулж, хүлээн авч уулзах арга хэмжээг хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь үндэсний шилдэг компаниуд болох “Талх чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, ТВ9 телевиз, Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Улсын хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбараас 200 гаруй Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг.
Нийгэм

Олон улсын стандартуудыг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүлэв
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн удирдлагуудад 2021 онд хийсэн ажил, үр дүнгийн талаар танилцууллаа.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар, УОК, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Нийгэм

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс эхлэн аялахгүй
Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №296/295/297-р зорчигчийн галт тэрэг 2022 оны 01-р сарын 13-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн аялахгүй болно. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286/285-р галт тэрэг аялна.
Нийгэм

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Нийгэм

Гамшгаас хамгаалах эрхзүйн шинэчлэлтүүдийг хийж, албаны гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүллээ
Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2021 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Нийгэм

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Аэрофлот компанийн төлөөлөгчтэй уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Тээврийн сайдтай албан уулзалт хийн хоёр улсын иргэний агаарын тээврийн салбарын талаар санал солилцсон байна.
Нийгэм

ХЗТТ: Улсын өмгөөлөгчид 2021 онд нийт 2399 төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ
Улсын өмгөөлөгчид нь 2021 онд 2292 эрүүгийн хэргийн 2399 төлбөрийн чадваргүй холбогдогчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, өссөн дүнгээр 7974 иргэнд хууль зүйн бүх шатны зөвлөгөө мэдээллийг өгчээ.
Нийгэм

Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ
Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Нийгэм

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ
Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгж болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарын удирдах ажилтнууд хамрагдаж байна.
Нийгэм

Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо
Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Уулзалтыг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, францын талаас Хүнс, хөдөө аж ахуйн яамны Европ, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга ноён Фредерик Ламберт нар тус тус даргалж, хоёр орны Элчин сайд нар болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Нийгэм

Мөсний зузаанд хэмжилт хийж, сэрэмжлүүлэг самбар байршууллаа
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хаялага” нууранд мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өрөмдлөг хийж зузааныг хэмжиж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршуулан ажиллалаа.
Нийгэм





























