Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ

“МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА
Дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Нийгэм

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулс, Тамсагийн хоолойгоор 20,1 см-ээс их, Увсын Малчинд 24 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд(Бугант) 11-20 см.
Нийгэм

УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланд аудит хийлээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг хянаж, дүнг танилцуулж байна.
Нийгэм

Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ.
Нийгэм

ШӨХТГ-ын байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.
Нийгэм

МИАТ: БНХАУ-ын Бээжин хот руу зорчигч тээврийн нислэг үйлдэхгүй байгааг үүгээр мэдэгдэж байна
Сүүлийн үед МИАТ ТӨХК-ийн бизнесийн нэр хүндэд халдаж, илтэд худал, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг Фэйсбүүк, Твитер зэрэг олон нийтийн сүлжээнд түгээх боллоо.
Тухайлбал, 2022 оны 1-р сарын 15-16-ны өдрүүдэд “МИАТ компани Улаанбаатар – Бээжин чиглэлд хоёр талдаа нэг хүний 8,6 сая төгрөгөөр тусгай нислэг үйлдэж байна” гэсэн агуулга бүхий илтэд худал мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.
Нийгэм

Орон нутгийн дархлаажуулалтын явц, өнөөгийн нөхцөл байдлын талаар цахим хурал хийлээ
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг орон нутгийн дархлаажуулалтын нөхцөл байдлын талаар цахим хурлыг зохион байгуулж байна.
Цахим хуралд Эрүүл мэндийн яам, УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ХӨСҮТ, аймгуудын Онцгой комиссын хоблогдох мэргэжилтнүүд оролцож, орон нутгийн дархлаажуулалтын явц, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсч, цаашдын төлөвлөлт, авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Нийгэм

Зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгоно гэдэг бодит дэмжлэг
Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэн. Тодруулбал, 74 төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлж өглөө. Чухам яагаад 74 төрлийн ажил үйлчилгээг онцолсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тайлбарлахдаа:
Нийгэм

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч ААН-үүдэд хийсэн хяналт шалгалтын дүн гарлаа
Агентлагийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/03 дугаартай удирдамжийн дагуу иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай,
Нийгэм

ЗТХЯ: Нийт ачаатай 301 чингэлэгт 5,200 орчим тонн ачаа хилээр нэвтэрсэн байна
Чингэлэг тээвэрлэлт 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн бол энэ сарын 16-ны байдлаар өдөрт 60 орчим ачаатай чингэлэг хилээр нэвтэрч байна.
2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 16-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нийт ачаатай 301 чингэлэгт 5,200 орчим тонн ачаа хилээр нэвтэрсэн байна.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн 38 удаагийн дуудлагаар ажиллажээ
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна.
Нийгэм

Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөөнд аудит хийлээ
Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ.
Нийгэм

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 23 хоногийн нөөцтэй байна
Энэ сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 138,026 тонн шатахууны нөөц байгаагаас АИ-80 автобензинийн 69 хоногийн хэрэглээний 10,855 тонн, АИ-92 /95,98/ автобензинийн 32 хоногийн хэрэглээний 38,096 тонн, ДТ 30 хоногийн хэрэглээний 82,548 тонн байна. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 23 хоногийн хэрэглээний 21,426 тонн, дизель түлшний 39 хоногийн хэрэглээний 44,194 тонн бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Нийгэм

ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУДАА АЛДАРШУУЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Жил бүрийн сар шинийн баярын өмнө Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Хөдөлмөрийн баатруудаа хүндэтгэн алдаршуулж, хүлээн авч уулзах арга хэмжээг хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь үндэсний шилдэг компаниуд болох “Талх чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, ТВ9 телевиз, Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Улсын хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбараас 200 гаруй Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг.
Нийгэм

Олон улсын стандартуудыг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүлэв
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн удирдлагуудад 2021 онд хийсэн ажил, үр дүнгийн талаар танилцууллаа.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар, УОК, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Нийгэм

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс эхлэн аялахгүй
Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №296/295/297-р зорчигчийн галт тэрэг 2022 оны 01-р сарын 13-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн аялахгүй болно. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286/285-р галт тэрэг аялна.
Нийгэм



























