Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

“Соёлын цаг” аян эхэллээ
Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам болон НЗДТГ хамтран “Соёлын цаг” аяныг эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо. Нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд соёл урлагийн байгууллагууд хуваарийн дагуу урлагийн үйл ажиллагаа зохион байгуулна. “Соёлын цаг” аян 10-р сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Нийгэм

Гол мөрний усны түвшин 10-35 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 26-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг 30-130 см давж, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгат сум орчимд үерийн түвшинг 10-35 см даван хүчтэй үерлэж байна.
Нийгэм

ХУШ МОДНЫ САМРЫГ ТҮҮХ ХУУЛИЙН ХУГАЦАА 9 САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ
Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самрын ургацын байдал, самар түүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн самар түүхтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгсөн юм.
Нийгэм

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжээ өөрийн данс руу шууд авах боломжтой боллоо
Та яг одоо Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох www.ehalamj.mn -д цахимаар дансаа бүртгүүлээрэй.
2019 онд 204.5 мянган ээжүүд “Цалинтай ээж” тэтгэмжид хамрагджээ. Энэхүү арга хэмжээ нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж буй юм.
Нийгэм

Хөвсгөлийн Рашаант суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, Ө-49°03’36”, У-101°41’24″/ 08.25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мэдээллийг тухайн өдрийн 13:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.
Нийгэм

СӨГНӨГӨРИЙН АМНААС ХУУЛЬ БУСААР НОЙТОН МОД БЭЛТГЭЭГҮЙ
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн амнаас хууль бусаар нойтон мод бэлтгэж байна гэх асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 1-р сарын 28-ны өдрийн 5-р тогтоолоор ойн сангаас 16440 куб.метр хэрэглээний болон түлээний мод бэлтгэх, модны хэмжээ, хуваарийг батлан 8 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгожээ.
Нийгэм

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зээллэг хийх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автобусаар нийтийн тэврийн парк шинэчлэл хийнэ. Үүний хүрээнд 10 ширхэг хоёр давхар автобус, 36 ширхэг дан автобусыг нэвтрүүлэхэд нийт 26.2 тэрбум төгрөг шаардлагатай юм.
Нийгэм

“Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгажээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 тоот утсанд “Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгаж өгнө үү” гэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн байна.
Нийгэм

“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” хийж байна
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригад, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна.
Нийгэм

Онцгой байдлын хэлтэст 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг.
Нийгэм

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах Дэд хөтөлбөрийг анх удаа боловсруулж байна
Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байна.
Нийгэм

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаартай “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавин ажиллах тухай” захирамж, МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр өгөгдсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалт хийж байна.
Нийгэм

АЙРАГНЫ СОЁЛЫГ ДЭЛХИЙД ТҮГЭЭХ УЛАМЖЛАЛД СУУРИЛСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ
Монгол улс “Хөхүүрийн айраг исгэх уламлжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авснаас хойш зохиогдож буй анхны Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо. Айрагны баярт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески нарын зочид, төлөөлөгч оролцлоо.
Нийгэм

Багахангай дүүргийн Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэлээ
Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Багахангай дүүргийн I дүгээр хороонд ашиглалтад орсон Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг танилцуулав. Ахмадын өргөө нь нийт 500.1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, амралтын өрөө, уулзалтын заал зэрэг өрөө тасалгаатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
Нийгэм

Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандууллаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.
Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан юм.
Нийгэм

Зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалт эхлэв
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2019 онд нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийсэн.
Нийгэм

“Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо
Сүхбаатар дүүргийн хороодын сайн туршлагыг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Ү.Ганболд, , нийслэлийн Сургалт, судалгааны төвийн чиглүүлэгч багш нар болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд, хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд оролцлоо.
Нийгэм

Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23:15 цагт газардана
Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр /2020.08.20/ Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.
Нийгэм


























