96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн

“Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ сарын 8,9-нд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи 2024” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Цонжинболдогт зохион байгуулна. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточид оролцох юм.
Нийгэм

БНСУ-д 15 хоног визгүй зорчих журмыг нэг жилээр сунгалаа
Өмнөд Солонгос улсын засгийн газар 2022 оны зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой юм. Мөн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчин 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.
Нийгэм

Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажил 70 хувьтай үргэлжилж байна
Богд хааны ордон музейн сэргээн засварлалт 70 хувьтай үргэлжилж байна. Тус музейг хамгийн сүүлд 1961-1962 онд сэргээн засварлаж байжээ. Энэ удаад Энэтхэг, Өмнөд Солонгос Улсын соёлын өв, уран барилга сэргээн засварласан туршлагад үндэслэн дотоодын мэргэжилтнүүд сэргээн засварлаж байгаа аж.
Нийгэм

Шинэ номын сан 350 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болжээ
Гэр бүл, хүүхэдтэй ээжүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гээд иргэн бүрт тэгш хүртээмжтэй байх шийдлийг шингээсэн олон улсын стандарт бүхий Үндэсний номын сан үүдээ нээгээд долоо хонож буй. Үүдээ нээсэн цагаас эхлэн долоо хоногийн дотор 350 гаруй иргэн шинээр бүртгүүлж байнгын үйлчлүүлэгч болжээ.
Нийгэм

ЭМД-аараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх 47 сувилал
Сургууль, цэцэрлэгүүд завсарлаж, амралт зугаалгын улирал эхэлж байна. Иргэд зуны амралттай зэрэгцэн амралт сувиллын эрэлт гардаг. Иймд иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс 2024 оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан сувиллын газруудын жагсаалтыг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан доорх сувилалд иргэд даатгалаараа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм.
Нийгэм

Зургаадугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн марафон болно
Зургаадугаар сарын 1-нд “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон болно. Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой хүүхэд бүр уг арга хэмжээнд нэгдэж, оролцох боломжтой.
Нийгэм

Б.Чинбат: Жолооч нар машинаар нүүрс тээвэрлэж, хил дээр хонох шаардлагагүй болсон
Нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг Шивээхүрэн боомтын төмөр зам ашиглалтад орлоо. Ингэснээр тус боомтоор машинаар нүүрс тээвэрлэн хил дээр дугаарлан хонодог байдлыг халж, хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ 10 сая тонноор нэмэгдэх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг улсын төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувийн хэвшил 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаагаараа онцлог.
Нийгэм

Хүүхдийн баяраар Хүй долоон худагт майхантай байрлан урлагийн тоглолт үзэх боломжтой
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болно.
Нийгэм

Хүүхдийн баяраар дүрслэх урлагийн наадам болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил "Нэгдүгээрт хүүхэд-Хүүхдийн эрхийг дээдэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Анх 1925 онд Женевт Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн бага хурлын үеэр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тунхагласан. Харин манай улсад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос эхлэн 72 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жил аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүд өөрсдийн онцлогтоо тохирсон хөтөлбөртэй хүүхдийн эрхийг дээдэлсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
Нийгэм

Зориулалтын бус хөвөгч, завь хэрэглэхгүй байхыг анхааруулав
Улсын онцгой комисс орон нутгийн удирдлагуудтай өчигдөр цахимаар хуралдаж, үер ус, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлаа хангах үүрэг, чиглэл өгөв. Цаг уурын байгууллагын мэдээллээр ирэх зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй. Гэвч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас ахиу орох аж.
Нийгэм

Хүүхдийн баяраар зарим замыг хааж, тусгай хөтөлбөр төв талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн олон байршилд нэг өдөр тэмдэглэдэг. Энэ нь нэг газар хэт төвлөрөл үүсгэхгүйгээр баяраа өргөн дэлгэр тэмдэглэх давуу талтай. Ирэх Бямба гаригт тохиох хүүхдийн баяраар зарим замыг хааж, гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаас гадна төв талбайд нэгдсэн хөтөлбөр болох аж.
Нийгэм

































