96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн

"Улаанбаатар Марафон 2024" олон улсын гүйлтийн хөтөлбөр
"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ жилийн тухайд уг тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Одоогийн байдлаар "Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ.
Нийгэм

Нарантуул, Хархорин, 100 айл зэрэг зах, худалдааны төвүүд маргааш амарна
Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амрах юм.
Нийгэм

Эверестэд амиа алдсан хоёр уулчны дурсгалд зориулан мод тарьж байна
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр Эверестийн оргилд гараад буух замдаа осолдож, харамсалтайгаар амиа алдсан. Уулчдын дурсгалд зориулан Монголын Уулчдын холбооноос Экологийн цагдаагийн албатай хамтран Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд тус бүр 108 мод тарьж байна.
Нийгэм

Пүрэв гарагт Алтанбулаг, Эрээнцав, Ханх, Булган, Байтаг авто замын боомт ажиллана
Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр Хятад, Оросын хилийн боомтуудыг түр хаах хэлэлцээртэй байдаг. Үүний дагуу 2024 оны тавдугаар сарын 23-нд Монгол, Хятадын Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр авто замын боомт амрах бол Булган, Байтаг боомтыг хаахгүй аж.
Нийгэм

Ногоон автобусны нээлттэй сонсгол эхэллээ
"Ногоон автобусны" нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ. Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол явуулах юм.
Нийгэм

Пол Маккартни Их Британийн анхны тэрбумтан дуучин боллоо
Домогт The Beatles хамтлагийг үүсгэн байгуулагч Пол Маккартни нэг тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй (1.27 тэрбум доллар) Британийн анхны дуучин болжээ. Сэр Пол Маккартни болон түүний эхнэр Нэнси нар The Times сонинд нийтлэгдсэн Их Британийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 165-р байранд бичигджээ .
Нийгэм

Путин Умард Солонгост айлчлахаар бэлтгэж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины БНАСАУ-д хийх айлчлалын бэлтгэл хийгдэж байгаа тухай Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков бямба гаригт ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Кремлийн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр айлчлалын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа аж.
Нийгэм

“Оюутан цэрэг-2024” сургалтад хамрагдаж буй оюутнуудтай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БХ-ын сайд Г.Сайханбаяр нар уулзлаа
Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Оюутан цэрэг-2024” сургалтад хамрагдаж буй оюутнуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уулзлаа. Энэ онд 4000 гаруй оюутан бүртгүүлж, 1088-ыг нь “Оюутан цэрэг” сургалтад хамруулжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 8000 гаруй оюутан, суралцагчийг “Оюутан-цэрэг” сургалтаар бэлтгэсэн байна.
Нийгэм

Номын баяраар сонгуулийн санал өгөх үйл явцыг танилцуулна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Номын баярыг энэ сарын 18-20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Тэгвэл энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороо санал авах байрны загварыг тохижуулан сургалтын саналын хуудасны бодит загварыг танилцуулах аж. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой юм
Нийгэм

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д ирлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийхээр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Путин Оросын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсоноосоо хойш анх удаа гадаад улс оронд төрийн айлчлал хийж байна. Мөн жилийн хугацаанд гурав дахь удаагаа Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж буй.
Нийгэм

Словакийн Ерөнхий сайд халдлагад өртлөө
Словакийн Ерөнхий сайд Роберт Фико нийслэл Братислав хотын ойролцоох жижиг хотод иргэдтэй уулзах үеэрээ халдлагад өртөж эмнэлэгт хүргэгджээ. Батлан хамгаалахын сайд Роберт Калинакын хэлснээр Ерөнхий сайд гурван цаг гаруй үргэлжилсэн хагалгаанд орсон ч биеийн байдал нь тааруу байна.
Нийгэм

Өнөөдрөөс 5 шар, хотын төвийн зарим байршилд 20 хоног халуун ус тасална
Зуны ээлжит их засварын хүрээнд хэрэглээний халуун ус таслах хуваарийг гаргаад буй. Хуваарийн дагуу өнөөдрөөс зарим байршилд 20 хоног халуун ус тасална. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталсан. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.
Нийгэм

“Номын баяр" 1 хоногоор хойшлов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баяр тэмдэглэх тухай" 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу 2024 оны “Номын баяр” тавдугаар сарын 17-19 өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдахаар болсон. Гэвч 35 дахь удаагийн “Номын баяр” нэг өдрөөр хойшилж тавдугаар сарын 18-20 өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
Нийгэм






























