Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА

Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
Энэ онд Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Сэлбэ хот, Баянхошуу хот, Ханын материал орон сууцжуулах төслүүдийн бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүллээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материалд нийт 12.6 га талбайд эхний ээлжийн 1800 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 213 нэгж талбарыг чөлөөлөхөөс 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлж, ажлын явц 98 хувьтай байна. Төсөлд хамтран ажиллах гэрээг “Материал импекс” ХХК-тай байгуулж, 10 дугаар сарын 24-ний өдөр шавь тавьсан. 12 дугаар сарын байдлаар инженер геологи, хээрийн судалгаа, өрөмдлөгийн ажил хийгдэж дууссан. Ханын материал орон сууцжуулах төслийн явцад хоёр ээлжээр нийт 3000 айлын орон сууц барих юм.
Нийгэм

2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчиллээ
2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажил хийгдсэн байна. Тодруулбал, 65 байршилд 136.6 км авто замд шинэчлэл, өргөтгөл болон их засварын ажлыг хийсэн бол 42 байршилд нийт 40.87 км шинэ авто зам барих ажлыг бүрэн гүйцэтгэлээ.
Нийгэм

Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цогцолбор барилга нь зоорьгүй хоёр давхар, 36м х 36м хэмжээтэй гурван блок бүхий нийт 2,556 м.кв барилга юм.
Нийгэм

Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347,000 авто машин зорчиж байна. Энэ дагуу оргил цагийн үед нэг иргэн өдөрт дунджаар 3-4 цагийг зарцуулж буй бөгөөд үүний цаана ажлын цагийн алдагдал, шатахууны хохирол, нийгмийн бухимдал зэрэг асар их эдийн засгийн хохирол учруулдаг. Тиймээс хотын төвийг ачааллыг даах тээврийн дэд бүтэцтэй болох нэг төсөл бол Улаанбаатар метро төсөл юм.
Нийгэм

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
.Хүрэлбаатар нь Монголын соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж ирсэн нэгэн юм. Тэрбээр 1970-аад оноос монголын соёл урлагийг судалж, сурвалжилж иржээ. Оюутан ахуйдаа “Эх бүрдийн домог” киноны шүүмж бичиж, уран зохиолын ертөнцөд идэвхтэй ажиллаж эхэлсэн бөгөөд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, театр судлаачаар ажиллаж олон арван бүтээл туурвисан юм.
Нийгэм







































