96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн

А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна
НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Чип төслийн хүрээнд нийслэлийн Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинд дулаалга хийгээд байна.Тус айлуудыг ирэх 11 дүгээр сарын 15-наас төвийн хийн хангамжид холбох ажлыг төлөвлөсөн.Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин өнөөдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж, Чип төслийн хүрээнд дулаалга хийлгэсэн айл өрхийн сэтгэл ханамж болон хагас коксон түлшний хэрэглээ, зөв галлагааны байдалтай газар дээр нь танилцлаа.
Нийгэм

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан “Өргөө” зочид буудалд ажиллаа. Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй байгаа юм.
Нийгэм

Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 ам метр газрыг нөхөн олговортой чөлөөлнө
Нийслэлээс хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн эцсийн буудал Хархоринд байрлана. Буудлын орц, гарц байрлах хэсэгт “Баянгол Бизнес инкубатор” төв үйл ажиллагаа явуулдаг. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тухайн байршилд ажиллалаа.
Нийгэм

Улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгджээ
Энэ оны аравдугаар сарын 23-ны байдлаар АТҮТ-д Авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын улсын үзлэг, шалгалтаар улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 2.5 хувийн өсөлттэй байна.
Нийгэм

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ
Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Гурвалжингийн гүүр орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүйгээр том оврын машин техник болон элс, цемент, хайрга зардаг зөрчлийг үе шаттай арилгаж байна.
Нийгэм

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ
Нийслэлээс 2025 онд ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөг болгож нэмэгдүүллээ. Нийслэлийн есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилтантай ажилладаг. Ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан ажилчид сард 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэсэн. Мөн ногоон байгууламжийн 1 га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн юм.
Нийгэм

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ЧД-ийн 16 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Нийгэм

Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа
Тэгвэл уг 1222 ам метр талбай бүхий объектыг энэ сарын 26-нд дуудлага худалдаагаар 1,960,014,738.00 төгрөгөөр худалдлаа. Дуудлага худалдаанаас олсон энэхүү орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулах юм.
Нийгэм

"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Рапид Хурд" хорооллын зүүн талд "Хүннү 2222" хороолол болон "Ривер гарден" хотхон руу чиглэсэн хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Тус авто замыг ашиглалтад оруулснаар Махатма Гандигийн гудамжнаас урагш Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэл саадгүй зорчих, төв замын ачааллаас хуваалцах боломж бүрдэх юм.
Нийгэм

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна
“Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 01 дүгээр албан даалгаварт Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох, Ерөнхий сайдын 2025 оны 64 дүгээр захирамжаар баталсан “Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан.
Нийгэм


































