Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна

Р.Дагдан: Эрчим хүчний салбар гамшигт бэлэн биш байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарынхантай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон эрчим хүчний салбарын нөхцөл байдалтай танилцаж, салбарынхантай уулзаж байгаа билээ. Энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний салбар хүндхэн байгаа, үерийн үед эрчим хүчний салбар бэлэн биш байгааг салбарынхан онцоллоо.
Нийгэм

Туул, Сэлбэ, Улиастай, Дунд голоос гэдэсний савханцар илэрчээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллалаа.
Ажлын хэсгийн хүрээнд долдугаар сарын 07-09-ний өдрүүдэд Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс хоёр нийт 41 сорьцыг “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн усны физик, химийн шинжилгээг найм, бичил амь судлалын шинжилгээг зургаан үзүүлэлтээр хийв.
Нийгэм

“УБТЗ” ХНН: Галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээсэн
Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар олон хоног үргэлжлэн орсон усархаг борооны улмаас төмөр зам нийтдээ 10 газар угаагдаж, тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11:30 минутым орчмоос хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлсэн. Байгалийн давагдашгүй хүчний улмаас төмөр зам үерт ингэж олон газар зэрэг угаагдсан нь төмөр замчдад асар их хүндрэл учруулсан ч уг хүндрэл бэрхшээлийг өндөр зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвараар давж, үерт угаагдсан замыг богино хугацаанд засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээж чадлаа. Үерт угаагдсан Агуйт – Наран-Элгэн хоорондын замыг 7 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагт, 39-41 дүгээр зөрлөг болон 41-Өргөн өртөө хоорондын замыг 7 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт сэргээн засаж дууссанаар галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна.
Нийгэм

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 24-нөөс олгоно
НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 24-нөөс эхлэн олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 24-нөөс эхлэн олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.
Нийгэм

Нээх гоё наадам энэ насандаа үзэхсэн дээ
Наадмын нээлтээ буйдандаа тухлаж байгаад үздэг олны жишиг манай гэр бүлд ч бий. Нээлт эхлээд л гутарч бас мөрөөдөж эхлэв. Бороо шивэрч тайзан дээрх урлагийнхан норох үед алгын чинээ цэнгэлдэхээ дээвэр туургатай болгочих юмсан. Дэлхийд ганц наадмаа дэлхийд таниулж байгаа урлагийнхан цаг агаарын ямар ч цаг дор зутрахгүй үзүүлбэрээ үзүүлчихдэг бол. Үзэж байгаа нь ч хэцүү харагдах. Бүгд л шүхэр бариатай. Ар өвөртөө харагдахгүй нүд сохолчих гээд хэцүү л байх даа гээд л эсэн бусын тав тух бодож ээ суув.
Нийгэм

Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн хангасан улс боллоо
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод 2023 оны 7 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хуралд Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Терроризмтэй тэмцэх үндэсний зөвлөлийн ажлын алба, Татварын ерөнхий газрын төлөөллүүд оролцож байна.
Нийгэм

Дараах байршлуудад 15 хоног халуун ус хязгаарлана
Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг бид сар бүр танилцуулж буй билээ. Долоодугаар сард Жаргалан хотхон, Ривер гарден, Их тэнгэр цогцолбор, Баянмонгол хороолол, 13-р хороолол орчим, Нарантуул ОУХТ-өөс БЗД-ийн Цэргийн Госпитал орчим, Сүнжингранд зочид буудал, Алтантэвш хороолол, АШУИС-ийн шинэ байр, Амгалан орчимд хэрэглээний халуун усыг хязгаарлаж завсар хийх аж.
Нийгэм

Унадаг дугуйгаа алдсан хохирогчдыг хайж байна
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2023 оны 07 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 6, 7, 8, 15 дугаар хороо, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр унадаг дугуй хулгайлсан гэх Т, Б нарын үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Нийгэм

Сэрэмжлүүлэг: Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автжээ
Үерийн улмаас Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автаж, нурах эрсдэл үүсчээ. Тиймээс Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг, Айраг-Бор-Өндөр чиглэлийн 610 дугаар галт тэрэгний аяллууд цуцлагдсан байна.
Нийгэм

Наадам 2023: Улсын гарди М.Бадарч түрүүлж, улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ
Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөлөө.
Нийгэм

Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь халжээ
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар өнөөдөр мэдээлэл өгөв. Тэрээр энэ сарын 11-нд алдаа гаргасан, морь бариачийг ажлаас нь халсан гэв. Мөн морь бариач санамсаргүй алдаа гаргаж, ззэрэгцэн орж ирсэн хоёр үрээний нэгийг барихаар оролдсон нь олон нийтийг төөрөгдүүлсэн гэв.
Нийгэм

Наадам 2023: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шилдэг найман баг шалгарлаа
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваа долоодугаар сарын 9-нд Шагайн харвааны асарт эхэлсэн. Шагайн харваанд 83 багийн 600 гаруй харваач оролцсоноос шигшээ 8 баг шалгарчээ.
Нийгэм

Наадам 2023: Соёолон насанд уяач Г.Ариунболдын хээр үрээ түрүүллээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ түрүүллээ. Мөн түүний уяж хурдлуулсан бор халзан үрээ хязаалан насны морьдын уралдаанд айргийн тавд орсон юм.
Нийгэм

Наадам 2023: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2023.07.10/ хөтөлбөрийг танилцуулж байна. Хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болно.
Нийгэм

Өнөөдөр: Төрийн далбааны өдөр
Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр. 2009 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн парад жагсдаг уламжлалтай. Гэвч энэ жил үер усны түвшин гамшгийн зэрэгт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан билээ.
Нийгэм





























