Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив

Автобусанд амьдрал буцална
Саяхны нэгэн өглөө ажилдаа очихоор нойрмог гэгч нь автобусанд суулаа. Гэтэл манай чиглэлийн зам засвартай учраас түгжрэл үүсч автобусны жолооч хоёр ч удаа огцом тоормозоо гишгэчихэв. Гэтэл “Мах ачиж яваа юм уу”, “Аятайхан яваач”, “Автобусны жолооч нар ийм шүү дээ” гэхчилэн зорчигчид ам амандаа шаагилдав.
Нийгэм

Монголын архигүй ирээдүй ба сүүн андгай
Монголчууд нэг хэсэг архин далайд живж байлаа. Архи, архидалт Монголын нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсоор удсан.Социализмын жилүүдэд хойд хөршөөсөө өвлөж авсан муу зуршлыг сархад хэтрүүлэн хүртэх гэдэг “архаг өвчин” тэргүүлэх болтлоо ужгираад байв. Цөөн тоо дурдъя. Монгол Улс 2006-2011 оны хооронд тавхан жилд 173,5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75,5 сая литрийг гаднаас импортлон оруулжээ.
Нийгэм

Хууль бус үйлдлийг цагдаагийнхан дэвэргэж байна гэв
Иргэн Ш.Чимгээ өөрийн байгуулсан компаниа нөхрийнхөө дүүд хууль бусаар алдчихаад байгаа тухайгаа мэдээллээ. Хамаг хөрөнгөө заран байж босгосон уг компанийг нь хууль бусаар булаан авчихаад байхад цагдаагийн байгууллагынхан иргэн Ш.Чимгээг хохирогч бус гэрч хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ талаар тэр ярихдаа, “Би 2006 онд нөхөртэйгээ хамт “X Land констракшн” компанийг байгуулсан юм.
Нийгэм
Цахим татварт хамрагдсанаар 4.4 тэрбум төгрөг хэмнэжээ. Яаж..?
Татварын байгууллага татвар төлөлт, татварын тайлан гаргалт дээр тоон гарын үсэг нэвтрүүлж, түүгээр баталгаажуулан татварыг цахим хэлбэрээр авах болоод нэг жил болж байна. Татварын байгууллагын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй орчин үеийн технологид суурилсан цахим татвар хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчид татварын алба руу заавал очих хэрэггүй болж
Нийгэм

Тамхины хяналтын тухай хуулийг зөрчжээ
Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний цэг салбаруудад “Тамхины хяналтын тухай” хууль хэрхэн хэрэгжиж буйг хянах зорилгоор сургуулиас 500 метр доторх байршилд худалдаа үйлчилгээ эрхлэн явуулж байгаа дэлгүүр, ТҮЦ-д шалгалт хийжээ. Тамхи худалдаалах эрхгүй дэлгүүрүүд тамхи худалдаалж байна гэсэн иргэдийн мэдээллийн дугаа шалгаж, дэлгүүрүүдийн лангуун доор тамхи хадгалагдаж байгаа эсэхийг шалгасан байна.
Нийгэм

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, цасан шуурга шуурна
Өнөөдөр төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 29-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд төв, зүүн зүгийн нутгаар, 2-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно.
Нийгэм

Б.БАДРАА: Би туурга тусгаар улсынхаа торгон хилийг манаж байгаа хилчдээрээ бахархдаг
Бид Хилийн 0131 дүгээр ангид ажиллаж застав харуулаар нь ороод гарахдаа олон зүйлд олзуурхаж байв. Хамгийн товчоор хэлэхэд, Өмнөговийн отрядын хилчдийн ажиллаж, амьдрах нөхцөл дээд зэргээр бүрджээ. Энэ бүх ажлыг хилчид өөрсдийн хүчээр засч, хөрөнгө мөнгө гэсэн хамгийн гол хүчин зүйлийг шийдэж өгдөг нэгэн эрхэм хүнийг отрядынхон ихэд онцолж байсан юм.
Нийгэм

Жолооч, кондукторууд нэг өдрийн цалингаараа бэлэг барина
Монголын сурагчдын холбоо, НТГ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран Эх үрсийн баярыг тохиолдуулан ирэх сарын 1-ний өдөр бүх хүүхдийг том оврын автобусаар үнэ төлбөргүй зорчуулахаар болжээ. Хэдийгээр том оврын автобуснууд алдагдалтай ажилладаг ч сайн үйлсийн төлөө за гэж хэлж байгаа юм. Нийслэл 182 мянган хүүхэдтэй. Энэ тооцоогоор авч үзвэл 24 аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүүхдүүдэд 70 гаруй сая төгрөг зориулж байна гэсэн үг.
Нийгэм

А.Мөнхбат: Монголын сэтгүүлзүйг дорд үзэж буй хэрэг
“Монголын залуучуудын холбоо”-ны “Паркаа аваръя” хөдөлгөөний төлөөлөл Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар паркийн газрын асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хараахан шийдвэрт хүрч чадахгүй энэ асуудлын дэлгэрэнгүйг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатаас тодрууллаа.
Нийгэм

Мөрөөдөл биелэхүйн мөнхийн тушаа үнэ ханш
Орон сууцны үнэ 2004-2008 онд огцом өсч байсныг эдийн засагчдын судалгаанаас харж болно. 2005 онд ам.метр талбайн дундаж үнэ 380 мянган төгрөг байсан бол 2008 онд нэг сая хүрчээ. Дэлхий дахинаа эдийн засгийн хямрал идэвхжсэн 2008-2010 оны үед үнэ харьцангуй тогтвортой байсан аж. Хямралын дараахь жил 945 мянган төгрөг хүртэл унасныг ч харж болох юм.
Нийгэм

KFC-гийн түүхээс
АНУ-ын хамгийн анхдагч түргэн хоолны сүлжээний нэг KFC Монголд нээлтээ хийлээ. Олон жилийн түүхтэй энэ дэлхийн брэндийг Таван богд групп санал тавьж монголчуудад танилцуулаад байгаа юм. Гарлан Сандерс гэгч эр жар гарсан хойноо үүсгэн байгуулсан энэ сүлжээ өдгөө дэлхийн өнцөг булан бүрт тархаад байгаа юм.
Нийгэм






























