Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Мартын 8-р дугаарын хязгаарлалт хамаарахгүй
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр автомашины дугаарын хязгаарлалт хамаарахгүй. Нийслэлийн ИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу машины дугаараар ялган ажлын өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ нь хуулиар тогтоосон амралтын өдрүүдэд энэ журам үйлчилдэггүй. Тиймээс эмэгтэйчүүдийн баяраар энэ журам үйлчлэхгүй нь.
Нийгэм

Өнөөдөр монголын тогтмол хэвлэлийн өдөр
Эдүгээгээс яг 100 жилийн өмнөх энэ өдөр Монгол оронд анхны хэвлэл “Шинэ толь” хэмээх сонин бичиг хэвлэгдэн гарч байжээ. Ийм ч болохоор энэ өдрийг монголын тогтмол хэвлэлийн өдөр, монголын үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн өдөр хэмээн тэмдэглэж байна.
Нийгэм

Д.Бямбасүрэн: Энэ гэрээ бол үнэхээр тавиад туучихсан эд
Аавын сургааль алт, Ээжийн сургааль эрдэнэ гэж ярьдаг монголчууд эртний ухаант үгийг зөрчин буурлуудынхаа туршлагыг сонсолгүй хамгийн том баялагаа тавиад туусан гэхэд хилсдэхгүй. Оюу толгойн гэрээг УИХ-д өргөн барих болсон 2009 оны үед Д.Бямбасүрэн гуай юу гэж хэлж байсныг эргэн нэг харъя. Буурлын үгийг үл тоосноос залуус алддагийн нэг жишээ энэ мөн болов уу? Гэсэн асуултыг уншигч танд үлдээе.
Нийгэм

Улс төрийн өлсгөлөн анх удаа зарласан өдөр маргааш
Өдгөөгөөс 19 жилийн тэртээ МоАХ, МоАН, АСХ, МОХ, ШДХ хамтран Сүхбаатарын талбайд зуун мянган хүнийг оролцуулсан сүрт жагсаал гуравдугаар сарын 4-ны өдөр хийсэн. Жагсагчид МАХН-ын Онц их хурлыг хуралдуулж, МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, Улс төрийн бүх хүчийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурал байгуулахыг шаардаж байлаа.
Нийгэм

Хууль бус дугаар ашиглах нь хулгайн гэмт хэрэг
ЗЦГ, НЦГ хамтран “Хуурамч буюу хууль бус улсын дугаар, дугаарын давхардлыг арилгах” сэдэвт аян зарлажээ. Эл аяны хүрээнд дугаарын давхардлыг арилгах багагүй ажил амжуулсан гэнэ. Тухайлбал, ЗЦГ-ын замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт бичигдсэн давхардсан дугааруудыг илрүүлэн, зөрчлийг арилгасан байна.
Нийгэм
Хүн буудсан А.Бат-Ялалтыг дахин шүүнэ
Налайх дүүрэг дэх ХААН банкны салбарын захирлын нөхрийг буудаж хөнөөсөн А.Бат-Ялалтыг өнөөдөр Налайх дүүргийн шүүх шүүнэ. Тэрээр тус банкны салбараас хоёр сая төгрөг дээрэмдэх зорилготой очиж, банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, таксины жолоочийг барьцаалсан хэрэгт буруутгагдаж буй юм.
Нийгэм

Х.ӨЛЗИЙБАЯР: ОРОН НУТГИЙН АНХНЫ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН РЕДАКЦИ БАЙГУУЛЖ БАЙЛАА
“АССА” сайтын ноён нуруу болж яваа сэтгүүлч Хасбазарын Өлзийбаяр. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй тэрээр сэтгүүлчдийн эгнээнд хувь тавилангаараа нэгдээд 30 жил өнгөрчээ.
Дорноговь аймгийн сонинд идэвхтэн бичээч явсан тэрээр Монголын сэтгүүл зүйн түүхэнд анхдагчдын нэг болсон нь энэхүү ярилцлагаас харагдана. Мөн найман жилийн турш “ММ” агентлагийн мэдээ болгоны утга найруулга, үг үсэг бүрт анхаарч явсан.
Нийгэм

Т.Аятунгаагийн охин Тэргэлсараас ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэнэ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэх Т.Аятунгаа өнөөдөр твиттер хуудас нээж багагүй шуугиан тарив. Твиттерт бичсэнээс үзвэл түүнийг хэн нэгэн утсаар дарамталсан бололтой. Тэрээр, “Намаас ярьж байна гээд дугаараа нууцалсан хүн ярьж. Чам шиг муу хүүхнийг яавал ч яана.
Нийгэм

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД ЗОРИУЛАХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Сяолун МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтын үеэр хоёр орны залуучуудын харилцааг өргөн түвшинд болгох, Хятадын Засгийн газрын зүгээс олгодог зээл тусламжийг залуучуудад хандсан үйл ажиллагаанд чиглүүлэх боломж хэр байгаа талаар ярилцаж,
Нийгэм

I хороолол орчмын айл, өрхүүдийн хэрэглээний усыг түр хугацаагаар хязгаарлана
Саппорогийн аюулгүй тойргийн зам дээр цэвэр усны магистрал шугамын 600 мм-ийн хаалт хагарч, гэмтэл гарсан тухай Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. Одоогоор Ус сувгийн удирдах газрын ажилчид гэмтэл гарсан шугам дээр шуурхай ажиллаж байгаа бөгөөд
Нийгэм

Замаа угаалаа гээд эдэлгээ нь уртсах биш дээ
Улаанбаатарчууд замаа угаадаг болох гэнэ. Энэ ньгадаадын зарим орны замаа арчлах нэг арга. Харин манай улсын хувьд цоо шинэ зүйл гэдгээрээ ялгарна хэмээн хотын удирдлагууд онцолсон. Үнэхээр ч цоо шинэ зүйл гэдэг нь маргашгүй үнэн. Гэхдээ жилийн дөрвөн улирал угтан авдаг Монгол Улсад тэр үнэтэй техник нь зогсолтгүй ажиллах болов уу. Тэгэхдээ бүр ногоон байгууламж нь “нүдний гэм” болсон Улаанбаатар хотод.
Нийгэм

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” гэрэл зургийн үзэсгэлэн болно
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхах явдлын нэг хэлбэр ба хүний эрхийн зөрчилд тооцогдож олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болсон. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх явдал үргэлжилсээр байгаа энэ үед тэгш эрх, улс үндэстний хөгжил болон энх тайван, аюулгүй байдлыг хангахад бид чухал ахиц дэвшилд хүрч байна гэж үзэх боломжгүй юм.
Нийгэм

Олон улсын жишигт нийцсэн асрамжийн газар байгуулахаар болжээ
Азийн хөгжилтэй орнуудад ялангуяа БНСУ-д ахмадуудад бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлдэг таван одтой зочид буудал шиг үйлчилгээтэй асрамжийн газар дүүрэг бүрт байдаг гэнэ. Үр хүүхдүүд нь төлбөрийг нь төлж, ахмадууд ч тэндээ ирж амарч тухлах дуртай аж. Харин манайд энэ байдал эсрэгээрээ.
Нийгэм
Ихэнх нутгаар шороон болон цасан шуургатай
Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 6-7-нд зарим нутгаар түр зу
Нийгэм

Ихэр хүүхдэд олгох мөнгийг аймаг, дүүрэгт хуваарилж дуусчээ
Нийгмийн халамжийн тухай шинэ хуулиар ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Энэ мөнгийг хэзээ олгохыг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Халамжийн газрын даргаас тодруулахад ”Орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлсэн.
Нийгэм

Залуу сэтгүүлчдээ сонсоно
Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний түүхт 100 жилийн ой маргааш буюу гуравдугаар сарын 6-нд тохионо. Өнөөдөр сэтгүүл зүйн хүнд хүчрийг нуруун дээрэээ үүрч, өдөр тутмын сэтгүүл зүйн хар бор ажлыг хийж яваа уран бүтээлчид бол яахын аргагүй сэтгүүл зүйн салбарт шинээр орж ирж байгаа залуу сэтгүүлчид гэдэгтэй хэн ч маргахгүй.
Нийгэм

Тамхины стандартуудыг шинэчилнэ
“Тамхины хяналтын тухай” Монгол Улсын хуулийг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэхтэй холбогдуулан “MNS 5024:2013, Янжуур тамхи. Техникийн шаардлага”, “MNS 6274:2013, Дүнсэн тамхи. Техникийн шаардлага” стандартуудыг ЭМ-ийн сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шинэчлэн боловсруулан өнөөдөр СХЗГ-т Хөдөө аж ахуй болон Эрүүл мэндийн стандартчиллын техникийн хороодын хамтарсан хурлаар хэлэлцүүлэв.
Нийгэм



























