Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа ялалт байгууллаа Eaglenews 2024-05-27 08:11:51 0 Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа ялалт байгууллаа “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өчигдөр /2024.05.26/ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ. Өдгөө 42 настай У.Мөнх-Эрдэнийн өрсөлдөгч түүнээс 23 насаар дүү “Хүннү” клубын тамирчин Ц.Очирхуяг байв. Тэд 63.5 кг-ын жинд дөрвөн үед тулалдах ёстой байсан бөгөөд өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч татгалзсанаар У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны ялалтаа авсан нь энэ юм. У.Мөнх-Эрдэнэ боксын рингэнд хамгийн сүүлд 2022 оны УАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдсөн гэв. Уг тулаанаас гадна 53.7 кг-ын жинд Болдбаярын Билгүүн, 63.3 кг-ын жинд Батсайханы Билгүүн нар ялалт байгууллаа. Тэмцээнийг Х.Хайнар, Б.Одсүрэн, Р.Чинбат, Д.Лхагвадорж нар дэнсэллээ. Спорт
Хамгийн их уншсан