Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
10, 14, 17-нд Эрээн рүү галт тэрэг зорчихгүй
Цагаан сарын баярын өдрүүд буюу хоёрдугаар  сарын 7-16-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний аялах хувийг Улаанбаатар төмөр замын зорчигч  тээврийн албанаас гаргажээ.  Хоёрдугаар  сарын 7-13-нд Улаанбаатар – Эрдэнэт – Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд  5 тасалгаат вагон, 3 унтлагын вагон, 10 нийтийн вагон, харин 14-16-нд нэмэгдэл 4 тасалгаат вагон, 3 унтлагын вагон, 8 нийтийн вагон холбохоор болжээ. Улаанбаатар – Сүхбаатар – Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний бүрэлдэхүүнд 2 тасалгаат вагон, 2 унтлагын вагон, 7 нийтийн вагон холбох юм байна. Мөн хоёрдугаар  сарын 10-16-нд Улаанбаатар – Сайншанд – Улаанбаатар чиглэлийн 286/285-р галт тэрэгний бүрэлдэхүүнд 3 тасалгаат вагон, 3 унтлагын вагон, 7 нийтийн вагон холбох бол хоёрдугаар сарын 10, 14, 17-ны өдрүүдэд Улаанбаатар – Эрээн – Улаанбаатар чиглэлийн  22/21-р галт тэрэг түр хугацаагаар аялахгүй хэмээн мэдэгдлээ.

Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан