Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг ажлаа өгч, Ц.Даваацэрэн үүрэг гүйцэтгэгчээр томилогдов
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Ингэхдээ тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа өргөдөлдөө дурьджээ. Уг нь, түүнийг Монгол-Оросын ТУЗ-ийн гишүүд хуралдаж улираан томилсон. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд ажлаасаа ийн чөлөөлөгдлөө.
Харин ТӨХ-ны шийдвэрээр Ч.Ганзоригийн оронд Ц.Даваацэрэнг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ц.Даваацэрэнгийн хувьд Бор-Өндөрийн уурхайгаас ажлын гараагаа эхэлж засварчнаас механик, цехийн дарга, орлогч дарга болтлоо дэвшжээ. Мөн Бэрхийн уурхай, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллахдаа 2001 онд 3,1 тэрбум төгрөгийн алдагдалтай байхад нь авч 2006 онд 2,7 тэрбум төгрөгийн ашигтай болгон өгчээ. Ийнхүү гурван уурхайг алдагдлаас гаргаж байсан туршлагатай менежер гэнэ. Үүний дараа АМХЭГ, төрийн байгууллагад ажилласан хүн юм.
зөв хүнээ томилсон юм биш үү
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Ингэхдээ тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа өргөдөлдөө дурьджээ. Уг нь, түүнийг Монгол-Оросын ТУЗ-ийн гишүүд хуралдаж улираан томилсон. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд ажлаасаа ийн чөлөөлөгдлөө. Харин ТӨХ-ны шийдвэрээр Ч.Ганзоригийн оронд Ц.Даваацэрэнг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ц.Даваацэрэнгийн хувьд Бор-Өндөрийн уурхайгаас ажлын гараагаа эхэлж засварчнаас механик, цехийн дарга, орлогч дарга болтлоо дэвшжээ. Мөн Бэрхийн уурхай, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллахдаа 2001 онд 3,1 тэрбум төгрөгийн алдагдалтай байхад нь авч 2006 онд 2,7 тэрбум төгрөгийн ашигтай болгон өгчээ. Ийнхүү гурван уурхайг алдагдлаас гаргаж байсан туршлагатай менежер гэнэ. Үүний дараа АМХЭГ, төрийн байгууллагад ажилласан хүн юм.
0 Сэтгэгдэл
2013.01.31
























