Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн сургалт эхэлж байна
Хөдөлмөрйн яамнаас санаачлан ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж, ажил олгогчдоос ирсэн захиалгын дагуу богино хугацааны эрчимжсэн сургалтыг явуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр болсон. Тэгвэл энэ хөтөлбөрийг өнөөдөр эхлүүллээ. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад, ажилтай, мэргэжилтэй болох хүсэлтэй 8900 орчим хүн нэгдүгээр сарын 7-31-ны хооронд Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлжээ. Ажил олгогчдоос Улаанбаатар хотод 3978, хөдөөд 5400 орчим ажлын байрны захиалга ирсэн байна. Ажил олгогчид ярилцлагын үндсэнд сонгон шалгаруулж нэгдүгээр сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод 1627, орон нутагт 3325 ажил хайгчтай гэрээ байгуулан, энэ сарын 1-ээс Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт эхэлж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдагчид Улаанбаатар хотод 16, хөдөө орон нутагт 29 мэргэжлийн боловсрол сургалтын төвд 47 мэргэжлээр суралцаж, эхний хоёр сарыг танхимд онолыг мэдлэг заалгах аж. Харин үлдсэн гурван сарыг ажил олгогч ажлын байранд үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон сургалтын хосолмол хэлбэрээр явагдаж буй тус сургалт мэргэжлийн агуулга, хөтөлбөрөөс шалтгаалан таван сар хүртэлх хугацаатай байх аж. Энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, нийгмийн даатгалд хамрагдах юм байна.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хоёр үе шаттай явагдаж, түүний үр дүнд хөдөлмөрийн насны 6600 иргэн богино хугацааны сургалтанд хамрагдаж, ажлын байртай болох юм байна.

Сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг татан оролцуулах бөгөөд ингэснээр ажил олгогч суралцагчдад ямар ур чадвар түлхүү эзэмшүүлэхээ сонгож, сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллаж байгаа нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн онцлог юм.
Суралцагч төгсөхдөө чадамжийн гэрчилгээ гардан авч, дадлага хийсэн аж ахуй нэгж байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах тогтвортой ажлын байртай болох юм байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын сургалтын нээлт ШУТИС-ийн харьяа Польтехникийн коллежид болсон юм. Нээлтэд ажилтай, орлоготой болох хүсэлтэй хүн олон ирсэн байв. Энэ сургалтад 23 дээш насны ямар ч хүн хамрагдаж, мэргэжилтэй, ажилтай болох боломжтой юм байна.

Хөдөлмөрйн яамнаас санаачлан ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж, ажил олгогчдоос ирсэн захиалгын дагуу богино хугацааны эрчимжсэн сургалтыг явуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр болсон. Тэгвэл энэ хөтөлбөрийг өнөөдөр эхлүүллээ. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад, ажилтай, мэргэжилтэй болох хүсэлтэй 8900 орчим хүн нэгдүгээр сарын 7-31-ны хооронд Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлжээ. Ажил олгогчдоос Улаанбаатар хотод 3978, хөдөөд 5400 орчим ажлын байрны захиалга ирсэн байна. Ажил олгогчид ярилцлагын үндсэнд сонгон шалгаруулж нэгдүгээр сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод 1627, орон нутагт 3325 ажил хайгчтай гэрээ байгуулан, энэ сарын 1-ээс Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт эхэлж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдагчид Улаанбаатар хотод 16, хөдөө орон нутагт 29 мэргэжлийн боловсрол сургалтын төвд 47 мэргэжлээр суралцаж, эхний хоёр сарыг танхимд онолыг мэдлэг заалгах аж. Харин үлдсэн гурван сарыг ажил олгогч ажлын байранд үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон сургалтын хосолмол хэлбэрээр явагдаж буй тус сургалт мэргэжлийн агуулга, хөтөлбөрөөс шалтгаалан таван сар хүртэлх хугацаатай байх аж. Энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, нийгмийн даатгалд хамрагдах юм байна. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хоёр үе шаттай явагдаж, түүний үр дүнд хөдөлмөрийн насны 6600 иргэн богино хугацааны сургалтанд хамрагдаж, ажлын байртай болох юм байна.

Сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг татан оролцуулах бөгөөд ингэснээр ажил олгогч суралцагчдад ямар ур чадвар түлхүү эзэмшүүлэхээ сонгож, сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллаж байгаа нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн онцлог юм.
Суралцагч төгсөхдөө чадамжийн гэрчилгээ гардан авч, дадлага хийсэн аж ахуй нэгж байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах тогтвортой ажлын байртай болох юм байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын сургалтын нээлт ШУТИС-ийн харьяа Польтехникийн коллежид болсон юм. Нээлтэд ажилтай, орлоготой болох хүсэлтэй хүн олон ирсэн байв. Энэ сургалтад 23 дээш насны ямар ч хүн хамрагдаж, мэргэжилтэй, ажилтай болох боломжтой юм байна.


0 Сэтгэгдэл























