Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Крис Браун шүүх хуралд Рианнатай хамт иржээ
Дуучин Крис Браун өчигдөр Лос Анжелосын шүүхэд дуудагдан очжээ. Найз бүсгүй Рианнагаа зодсон хэргээр тэнсэн харгалзах ял сонсч, нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээсэн тэрээр шүүхээс оноосон хөдөлмөрийг гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг хуурсан хэмээн прокуророос үзсэн учраас шүүхэд дуудсан байна. Дээрх хэргээс болж хоёр тийшээ болсон хоёр дуучин аль хэдийнэ эвлэрсэн ч тэдэнтэй холбогдох хэрэг нэгэнт шүүхээр шийдэгдсэн тул ийнхүү одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм. Шүүх хурлын үеэр Крис Брауны өмгөөлөгч өөрийнхөө үйлчлүүлэгчийг нийгэмд тустай хөдөлмөрийг зохих ёсоор нь хийж гүйцэтгэсэн, түүн шиг хийсэн хэрэгтээ “зовж тарчилсан” үйлчлүүлэгчтэй учирч байсангүй хэмээн шүүгчдийн өмнө хэлсэн байна.
Гэвч Крис Браунд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж дуусаагүй, ирэх дөрөвдүгээр сард дахин шүүхийн танхимд ирэхийг сануулсан байна. Ийнхүү өөрийг нь зодсоноос болж дөрвөн жилийн хойно ч хууль шүүхтэй орооцолдсоор яваа Крис Брауныг энэ өдрүүдэд хамгийн их дэмжиж, хажууд нь байгаа хүн бол Рианна юм. Тэрээр шүүх танхимд Крис Браунтай хамт ирээд, хуралд орохын өмнө сэтгэлийг нь засах үг хэлж оруулсан гэнэ.







Крис Браун шүүхийн шийтгэлээ гүйцэтгэж байгаа нь
Дуучин Крис Браун өчигдөр Лос Анжелосын шүүхэд дуудагдан очжээ. Найз бүсгүй Рианнагаа зодсон хэргээр тэнсэн харгалзах ял сонсч, нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээсэн тэрээр шүүхээс оноосон хөдөлмөрийг гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг хуурсан хэмээн прокуророос үзсэн учраас шүүхэд дуудсан байна. Дээрх хэргээс болж хоёр тийшээ болсон хоёр дуучин аль хэдийнэ эвлэрсэн ч тэдэнтэй холбогдох хэрэг нэгэнт шүүхээр шийдэгдсэн тул ийнхүү одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм. Шүүх хурлын үеэр Крис Брауны өмгөөлөгч өөрийнхөө үйлчлүүлэгчийг нийгэмд тустай хөдөлмөрийг зохих ёсоор нь хийж гүйцэтгэсэн, түүн шиг хийсэн хэрэгтээ “зовж тарчилсан” үйлчлүүлэгчтэй учирч байсангүй хэмээн шүүгчдийн өмнө хэлсэн байна. Гэвч Крис Браунд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж дуусаагүй, ирэх дөрөвдүгээр сард дахин шүүхийн танхимд ирэхийг сануулсан байна. Ийнхүү өөрийг нь зодсоноос болж дөрвөн жилийн хойно ч хууль шүүхтэй орооцолдсоор яваа Крис Брауныг энэ өдрүүдэд хамгийн их дэмжиж, хажууд нь байгаа хүн бол Рианна юм. Тэрээр шүүх танхимд Крис Браунтай хамт ирээд, хуралд орохын өмнө сэтгэлийг нь засах үг хэлж оруулсан гэнэ.







Крис Браун шүүхийн шийтгэлээ гүйцэтгэж байгаа нь
0 Сэтгэгдэл
























