Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Лэйди Гага яаралтай мэс заслын улмаас аялан тоглолтуудаа цуцлав
Дуучин Лэйди Гага яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон тул “Born This Way” аялан тоглолтоо цуцалжээ. Тэрээр АНУ-ын 25 хотод шоу тоглолтоо хийх байснаа бүгдийг нь цуцалж байгаагаа мэдэгдэхдээ юуны учир эрүүл мэндэд нь ийм ноцтой асуудал үүссэнийг тайлбарлажээ. Тэрээр үе мөчиндөө бэртэл авсан тул баруун өгзөг орчимд мэс засал хийх гэж байгааг фэнүүддээ мэдэгдээд тоглолтоо цуцалсныг нь өршөөж үзнэ хэмээн найдаж байгаагаа хэлжээ. Тэрээр нэлээд эртнээс өвдөж эхэлсэн боловч багийнхандаа хүртэл хэлэхгүй нууж явсаар эцэстээ алхаж явж чадахаа больсны дараа эмнэлэгт хандсан гэнэ. Мэс заслын дараа түүний хөдөлгөөн нэг хэсэгтээ хязгаарлагдах учир ийнхүү тайзнаа гарахаа хойшлуулахад хүргэжээ.
Лэйди Гагагийн “Born This Way” тоглолт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27-нп Өмнөд Солонгосын Сөүл хотоос эхэлж, энэ оны гуравдугаар сарын 20-нп АНУ-ын Оклахомад өндөрлөх ёстой байсан юм.

Лэйди Гагагийн гэмтэл байнга өмсдөг хэт өндөр өсгийтүүдээс нь болсон гэж хэвлэлүүд бичиж байна.


Дуучин Лэйди Гага яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон тул “Born This Way” аялан тоглолтоо цуцалжээ. Тэрээр АНУ-ын 25 хотод шоу тоглолтоо хийх байснаа бүгдийг нь цуцалж байгаагаа мэдэгдэхдээ юуны учир эрүүл мэндэд нь ийм ноцтой асуудал үүссэнийг тайлбарлажээ. Тэрээр үе мөчиндөө бэртэл авсан тул баруун өгзөг орчимд мэс засал хийх гэж байгааг фэнүүддээ мэдэгдээд тоглолтоо цуцалсныг нь өршөөж үзнэ хэмээн найдаж байгаагаа хэлжээ. Тэрээр нэлээд эртнээс өвдөж эхэлсэн боловч багийнхандаа хүртэл хэлэхгүй нууж явсаар эцэстээ алхаж явж чадахаа больсны дараа эмнэлэгт хандсан гэнэ. Мэс заслын дараа түүний хөдөлгөөн нэг хэсэгтээ хязгаарлагдах учир ийнхүү тайзнаа гарахаа хойшлуулахад хүргэжээ. Лэйди Гагагийн “Born This Way” тоглолт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27-нп Өмнөд Солонгосын Сөүл хотоос эхэлж, энэ оны гуравдугаар сарын 20-нп АНУ-ын Оклахомад өндөрлөх ёстой байсан юм.

Лэйди Гагагийн гэмтэл байнга өмсдөг хэт өндөр өсгийтүүдээс нь болсон гэж хэвлэлүүд бичиж байна.


0 Сэтгэгдэл
























