Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Хоёр гаргүй ч хөлөөрөө онгоц жолооддог бүсгүй
Жессика Кокс бол боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг амьдралаараа баталж яваа бүсгүй. 25 настай энэ бүсгүй төрөлхийн хоёр гаргүй төрсөн ч гараар хийх бүхнийг хөлөөрөө хийж сурчээ. Тэр бүү хэл эрхтэн бүтэн хүний тэр бүр хийж чаддаггүй үйлдлүүдийг хийж, онгоц хүртэл жолооддог гэнэ. Чухам яагаад гаргүй төрсөн шалтгааныг нь анагаах ухаанаар тогтоож чадаагүй ч Жессика тахир дутуу гээд бүхнээс хойш суусангүй бусад хүүхдийн л адил сургуульд явж, боловсрол эзэмшжээ. Түүний бага байхаас ээж нь янз бүрийн тоглоом өгч тоглуулдаг байсан бөгөөд охин хөлөөрөө тэр бүхнийг ашиглаж сурчээ. Жессика долдугаар анги хүртлээ хиймэл гар зүүгээд түүнээс хойш огт зүүхгүйгээр хөлөөрөө бүхний хийдэг болсон гэнэ.
Тэрээр хөлөөрөө бичиж, компьютер ашиглаж, үсээ самнахаас эхлээд бүжиглэж, усанд сэлж, бүр гимнастик, тэквондогоор хичээллэн хар бүс авчээ. Энэ бүхнээс хамгийн гайхамшигтай нь тэрээр “Ercoupe” хэмээх педалгүй онгоцыг жолоодож, бүр онгоц жолоодох эрхээ авчээ. Гэхдээ тэр мэдээж жирийн хүн биш учраас зургаан сар хичээллэх ёстой сургалтад гурван жил сууж сертификатаа авсан байна.













wow
woow
nice (y)
Жессика Кокс бол боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг амьдралаараа баталж яваа бүсгүй. 25 настай энэ бүсгүй төрөлхийн хоёр гаргүй төрсөн ч гараар хийх бүхнийг хөлөөрөө хийж сурчээ. Тэр бүү хэл эрхтэн бүтэн хүний тэр бүр хийж чаддаггүй үйлдлүүдийг хийж, онгоц хүртэл жолооддог гэнэ. Чухам яагаад гаргүй төрсөн шалтгааныг нь анагаах ухаанаар тогтоож чадаагүй ч Жессика тахир дутуу гээд бүхнээс хойш суусангүй бусад хүүхдийн л адил сургуульд явж, боловсрол эзэмшжээ. Түүний бага байхаас ээж нь янз бүрийн тоглоом өгч тоглуулдаг байсан бөгөөд охин хөлөөрөө тэр бүхнийг ашиглаж сурчээ. Жессика долдугаар анги хүртлээ хиймэл гар зүүгээд түүнээс хойш огт зүүхгүйгээр хөлөөрөө бүхний хийдэг болсон гэнэ. Тэрээр хөлөөрөө бичиж, компьютер ашиглаж, үсээ самнахаас эхлээд бүжиглэж, усанд сэлж, бүр гимнастик, тэквондогоор хичээллэн хар бүс авчээ. Энэ бүхнээс хамгийн гайхамшигтай нь тэрээр “Ercoupe” хэмээх педалгүй онгоцыг жолоодож, бүр онгоц жолоодох эрхээ авчээ. Гэхдээ тэр мэдээж жирийн хүн биш учраас зургаан сар хичээллэх ёстой сургалтад гурван жил сууж сертификатаа авсан байна.













0 Сэтгэгдэл
2013.07.05
2013.02.19
2013.02.19
























