Доллар (USD)

Улаанбаатар

Нас 27 гарсан, гэрлээгүй юу. Тэгвэл та “А” зэргийн бүсгүй

Нас тань 27 гарчихсан уу. Гэрлээгүй юу. Ийм бүсгүйчүүдийг Хятадад юу гэж нэрлэдэг гээч. “Үлдэгдэл”. Бүр ийм нэр томъёог төрийн төв хэвлэл нь гаргаж, хүнтэй суугаагүй 30 дөхөж яваа бүсгүйчүүдийг сэтгэлзүйгээр нь шахаж, нөхөрт гаргах бодлого барих болжээ. Үүнээс болоод ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун яваа бүсгүйчүүд хүртэл сэтгэл санааны дарамтад орох болсон байна.
Бээжингийн нэгэн радиод ажилладаг Хуан Юанюан бүсгүй хэдхэн хоногийн дараа 30 хүрэх гэж байгаагаа бодох тусам стресстэх болжээ. Учир нь, тэрээр одоо хүртэл ганц бие, найз залуугүй, гэр бүлийнхэн нь түүнийг хүнтэй суу гэж байнга шахамдуулдаг. Гэхдээ тэрээр өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, биеэ даасан эмэгтэй. Цалин орлого ч сайтай, хувьдаа байртай, Хятадын хамгийн нэр хүндтэй сургуулийн нэгд магистрын зэрэг хамгаалсан, найз нөхдийн хүрээлэлтэй. Гэтэл түүн шиг бүсгүйчүүдийг “Үлдэгдэл” гэж нэрлэх.  Өмнө нь түүнийг гэр бүл, найз нөхөд нь шахамдуулдаг байсан бол одоо телевиз радиогоор хүртэл янз бүрийн нэр хоч өгөөд, амар суулгахаа больжээ.
Ер нь, энэ нэрийг 2007 оноос Хятадын хэвлэлүүд хэрэглэж эхэлсэн бөгөөд тэр үеэс жендерийн тэгш байдал алдагдлаа, эхнэр олдохгүй хэдэн сая эрчүүд байхад хүүхнүүд нь хүнтэй суухгүй байна гэсэн шүүмжлэл гарч эхэлсэн юм.
Нэг хүүхэд бодлогын улмаас хятад гэр бүлүүд хүүхдийнхээ хүйсийг мэдэж байгаад үр хөндүүлэх нь түгээмэл болсон учир жендерийн тэгш байдал алдагдаж, хүн ам дунд эрчүүдийн эзлэн жин нэмэгджээ.  
Хятадын Үндэсний Статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 30-аас доош насныхан дунд гэхэд эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээсээ 20 саяар давсан байна. Энэ их тоо Хятадын эрх баригчдад цочроо өгч, улмаар ганц бие, нөхөрт гардаггүй бүсгүйчүүдийг шахах бодлого барьж эхэлсэн байна. Хэвлэлийн шог хошин зураг, нийтлэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, судалгаа, мэдээ гээд сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл бүрээр энэ тухай мэдээллийг цацах болжээ. Учир нь, одоо Хятадад 25-29 насны таван эмэгтэй тутмын нэг нь хүнтэй суугаагүй байгаа юм.  Хамгийн сонирхолтой нь, энэ насны эрчүүд дунд гэрлээгүй үлдсэн залуус нь бүсгүйчүүдээсээ ч олон байдаг гэнэ. Гэтэл тэд яагаад хоорондоо суучихаж болохгүй байна гэвэл энэ их учиртай.
Хятадад, ер нь Хятад гэлтгүй хаа сайгүй эрчүүд гэрлэхдээ өөрсдөөсөө нэг шатаар дутуу бүсгүйчүүдийг сонгодог хандлага бий. Насны хувьд арай дүүмэд, боловсрол мэдлэгийн хувьд ч өөрөөсөө бага зэрэг дутмаг бүсгүйчүүдийг тэд эхнэрээрээ сонгодог. Үлгэрлэвэл “А” зэргийн эрчүүд “В” зэргийн бүсгүйчүүдтэй, “B” зэргийн залуучууд “C” зэргийн хүүхнүүдтэй.  Цаашилбал “C” нь “D”-тэйгээ гэх мэтчилэн. Гэтэл энэ логикоор явбал “А” зэргийн бүсгүй хоосон хоцорчихоод байгаа биз. Тэдэнд зөвхөн “D “ зэргийн залуус л үлдчихээд байна. Тэгэхээр та өдий насны, биеэ даасан ганц бие бүсгүй бол өөрийгөө “А” зэргийнх гээд ойлгочихож болно.
Гэхдээ л  “А” зэргийнх байлаа гээд бүхний дээд нь гэж ойлгож болохгүй.  Улс орондоо тогтвортой сайхан гэр бүл үүсгэж, ирээдүйн өндөр боловсрол мэдлэгтэй, ген сайтай үр удмыг бүтээх эхчүүд ийнхүү залуу сайхан насаа ганцаар туулж байгаа нь улсын ирээдүйд, хүн ам зүйн бодлогод ч таарахгүй. Тэр тусмаа хэт олон хүн амынхаа генийг сайжруулах зорилготой байгаа Хятад шиг улсын хувьд мэдлэг боловсролтой чадвартай эрэгтэй, эмэгтэйг хооронд нь гэр бүл болгож, ирээдүйн сэхээтнүүдийг бэлтгэхийг яарч байгаа юм. Тиймдээ ч зарим муж, хотод ганц бие залуусыг  хооронд нь уулзуулж танилцуулах ажил зохион байгуулдаг болжээ.
Чен бүсгүй Бээжин дэх хөрөнгө оруулалтын нэгэн компанид ажилладаг. Ажилдаа гаршсан тэрээр Бээжингийн амьдралдаа тун дуртай. Эцэг эх нь түүнээс алс хол өмнөд мужид амьдардаг бөгөөд сүүлийн үед бараг холбоо тасрах гэж байгаа гэнэ. Учир нь, тэрээр 38 настай, хүний ганц охин атлаа одоо хүртэл хүнтэй суугаагүй. Түүнийг ээж аав нь сүүлийн үед нутагтаа ирээд хэрэггүй гэдэг болсон бөгөөд өдий насанд хүрчихээд нөхөрт гараагүй хүүхэдтэй гэдгээ нутаг усныхандаа мэдэгдэхийг хүсдэггүй гэнэ. Найз нөхөд, хөршүүд нь элдвээр ярих вий гэж санаа нь зовсондоо хөгшин эцэг эх нь охиноо харалгүй удаж байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн хугацаанд эцэг эхийнхээ төрөл бүрийн шахалтад орж байжээ. Тухайлбал, энэ жилдээ багтааж хуримаа хийхгүй бол эцэг үрийн тангараг тасарна,  хүнтэй суухгүй юм бол нэгмөсөн нутагтаа ирж, ээж аавтайгаа амьдар, зуучилж өгсөн залуутай нь суу гэх мэтээр түүнийг ээж аав нь янз бүрийн аргаар шахдаг гэнэ. Гэвч зуучилж өгсөн залуус нь сэтгэлд хүрсэн удаагүй бөгөөд хэвлэлүүдээр ч ийм эмэгтэйчүүдийг их голомтгой шилэмтгий гэж шүүмжилдэг байна. Харин Чений хувьд элдэв янзын шаардлага тавиагүй, ердөө л үнэнч, хариуцлагатай, хүнд хань болохоор хүнийг л хайж яваа гэдгээ ярьж байна.
“Хөөрхөн охидод хүнтэй суухын тулд боловсрол хэрэггүй. Тэд зөвхөн царай зүсээ тордоход л болно гэдгийг мэддэг. Харин гэрлэдэггүй, ердийн л царайтай бүсгүйчүүдийн хувьд боловсрол мэдлэгээ дээшлүүлж байж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэж итгэдэг учраас сурсаар, ажлаа хийсээр хамаг цагаа өнгөрүүлдэг. Гэтэл тэд магистр, доктор болж албан тушаал нь ахих тусам шарлаж буй сувд шиг нас нь явж байгааг мэддэггүй нь харамсалтай” хэмээн Хятадын нэгэн хэвлэлд бичжээ.
1986 онд АНУ-ын “Newsweek” сэтгүүлд гарсан нэгэн өгүүлэлд “40 насандаа хүнтэй гэрлээгүй эмэгтэйчүүдийн нөхөрт гарах магадлал нь террористуудын гарт амь үрэгдэх магадлалаас ч бага байдаг” хэмээн бичсэн нь тухайн үедээ ганц бие бүсгүйчүүдийн уурыг барж байв. Энэхүү үгэнд бухимдсан эмэгтэйчүүдийн гомдлыг “Newsweek” бүр хожим, 2010 онд тайлсан бөгөөд одоогоос гурван жилийн өмнө хийсэн судалгаагаар боловсрол мэдлэгтэй, ганц бие 40 насны бүсгүйчүүдийн гуравны хоёр нь нөхөрт гарсан байна гэдэг “баярт” мэдээ дуулгажээ.
Ер нь, түүхэн цаг хугацааны явцад эмэгтэйчүүдийн боловсрол, мэдлэг чадвар өндөрсөх тусам гэрлэх нас хойшилсоор байдаг гэдгийг судалгаа харуулж байдаг.
1950-иад оны үед хятад эмэгтэйчүүд дунджаар 20 наснаасаа өмнө хүнтэй гэрлэдэг байв. 1980 онд гэрлэх дундаж нас 25 болсон бол одоо 27 болж хойшилжээ. Эрчүүд ч бүсгүйчүүдийн гэрлэхэд тохиромжтой нас бол 27-гоос өмнө гэж үздэг болохыг санал асуулга харуулсан байдаг. Санал асуулгад оролцсон 10 эрэгтэй тутмын ес нь эмэгтэйчүүд 27 наснаасаа өмнө нөхөрт гарах нь зөв гэж хариулсан бол 60 хувь нь 25-27 бол яг тохирсон нас гэж үздэг байна. Харин ердөө нэг хувь нь л эмэгтэйчүүдийн эхнэр болох тохирсон нас бол 31-35 гэж хариулжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хятадууд судалгааг сайн хийж гарцыг сайн олж асуудлыг шийддэг юм байна.
aimar zereglel enterte nasan ai xaxaxaxax shal teneg yuman etgeh yuma nere
Amerk bolon europ busad ornuudaar bgaa mongoliin A zergelelin huuhnuud n tendhiinhee buur F zergelliin gudamjnii novshnuud bolon end tendehiin oron gergui tsagaach zolbin gulugnuudtei zavhairch zavhairch mgldoo ireed mgliin A zergellin er huntei suuh getel ted nar n ali hezeenii uhaalag saihan B bolon C, D gesen mongol huuhnuudteigee suuchihsan baidag umdaa.. Amerkaar yu baina? duuren A zergellin mongol yanhnuud l bn daa...
Тэр судалгаа нь шал худлаа тоонууд...
2 A taardiin boluu? hehe
"A" N YM BNLDA. OORIIXOORO BX SAIXAN L BDAG YM GEXDE XAAYA VNXEER GANTSAARDAAD XEN 1ND TEWRVVLMEER SANAGDDAG CH GANTS L AMIDRAX BJ XAA XAMAAGVI XVNTEI SUULTAI N BISH TEGEED L 9N SHIDEERN SONJIJ VZENDEE. IIM L BNDAA....
2 A taardiin boluu? hehe
zoozo suuh nas bolchij.. lol
saihan erchuud, emegteichuud huntei suugaagui bh-g aliig ter gehew ee har baga nasnaasaa amidraliin toloo ajil ger surguuli gej guiseer neg medehed nas yawsan bh humuus zondoo l bna bas uls oron hun amiinhaa niigmiin asuudliig zohitsuuldag bmaar, 1 saya garuihan huntei hotod ene ih bar, hotel, arhi piwonii uildwer yamar heregtei yum be zow bolowson amarch tuhlah tohitoi orchin bii bolgomoor bna hosuud bienee bar-s bish moson gulguuriin talbai sport zaalnaas olj bo biz de shan tsewer agaart stressgui amidral manaihan shig tal nutgiin amgalan humuust heregtei hamgiin gol ni gadniihniig duuraij ed chadaj bhad bid yagad blhgui gej sonin uzleer bish surah yuma surya geeh yuma geeye mongol hunii ontslogt tohiruulj busdiig duuraimaar yuma hoorondoo zow shan nohorloh, uyerheh, hanilah bie bienee shan sonsoj surah hundetgeh gedegt l gol ni bh ene uhamsriig ertnees baga bhaas ni huuhduuddee surgaj bmar bna surguuliin programmd ch oruulmaar sanagddag.
гүй яахавдээ нэг талаар зөв боловч хэтэрхий бас хаацайлсан мэдээлэл байна. нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийн шалтгаан нь хэдхэн л асуудал байдаг. мэдээж тохирсон таалагдсан эрчүүд байхгүй. энэ ч бас манай эрчүүдээс хамааралтай, тэд хэтэрхий архи дарс шоу цэнгээнд дуртай, бас ялихгүй байж цээжээ дэлдэх дуртай, мөн түүнчлэн сэтгэлгээ болоод хөдөлмөрийн хувьд хэтэрхий ядуу. хөдөлмөрийн хувьд ядуу гэдэг маань залхуу гэсэн үг. за одоо хүүхнүүдээс шалтгаалах зүйлсийг дурьдвал: Нэгт. тэд орчлон хорвоод огт хаанаас хайгаад олдохгүй тийм эр хүнийг хайж мөрөөдөж явдаг. энэ бол явган шунал, байгалаас нь заяасан төрөлх сэтгэлгээтэй нь холбоотой. Хоёрт. одооны бүсгүйчүүд хэтэрхий их жендер гэж ярих болсон. эртнээсээл эцгийн эрхт ёстой байсан. гэтэл энэ жендер гээд байгаа зүйл нь нэг талаар зөв боловч далдуур эр хүнийг үл хүндэтгэх занг төлөвшүүлж байдаг. Гуравт. Хэтэрхий бас ааш муутай юм аа. ааш муутай гэдэг маань эмэгтэй хүний цэвэр ичимхий зан нь байхаа больчихсон, ёстой л ичих булчирхай нь алга болсон мэт. аашилж загнаж хар яр гэсэн, ялихгүй байж бардам зан шалдан гуя гэдэг шиг. бардам зан байлгүйл яахав гэхдээ хэмжээ хязгаар гэж баймаар юм. за тэгээд дээр нь хэлхэд аймшигтай хартай болчихсон. за тэгээд өөр нэмж хасах юм байвал коммэнт үлдээгээд байгаарай. гэхдээ доромжилж болохгүй шүү. шүүмж бол байж болно.
Sonirholtoi l niitlel bn. A zeregelel
sonirxoltoi medeelel niitelsend bayrlalaa
Хамгийн их уншсан