Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Цаасан дээр зурдаг ерөнхий төлөвлөгөөг өөрчилнө
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдсан “Хот төлөвлөлт” семинарт найман аймаг, нийслэлийн хоёр дүүрэг, олон улсын 10 гаруй байгууллага оролцлоо.
Барилга, хот байгуулалтын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институтээс хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт аймгийн төвүүдийг орон сууцжуулахад барих бодлого, хот байгуулалтын бодлого хэрэгжүүлэх арга зам чиглэлээр салбарын сайд мэдээлэл хийв. Тэрээр, “Засгийн газраас Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр баталсан. 2015 он гэхэд Монгол Улс цементээ дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох том зорилт тавьсан. Улмаар арматурын импортыг зогсоох боломжтой. Аймаг бүрт бетон зуурмаг, асфальтийн үйлдвэр байгуулна.
Хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар аймгуудаас мэдээлэл сонсож Баруун-Урт хотын ерөнхий төлөвлөгөө, барилгажилт, инженерийн шугам сүлжээг үзэж сонирхох нь та бүхэнд туршлага хуваалцах боломж байх болно. Баруун-Урт хотод хийж эхэлсэн ололттой ажлуудыг харж, амьдралаас тасархай цаасан дээр зурдаг хот төлөвлөлтөөс аль болох салах болсон” гэв.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн хийсэн мэдээллээр сүүлийн дөрвөн жилд хийсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад өндөр байсан гэв. Нийт 49,8 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Ганцхан жишээ 11 жилд нэг км зам тавьж байсан бол 2009-2012 оны хооронд аймгийн төв дотроо 25 км зам тавьжээ.
Баруун-Урт 5 тойрог бүхий хот болно. Ингэхийн тулд 200 гаруй айл өнгөрсөн дөрвөн жилд хашаа, тэр ч байтугай хоёр давхар байшингаа чөлөөлж өгсөн байна. Ирэх жилүүдэд 23 га хамарсан орон сууцны хорооллын ажлыг эхлүүлэх аж. Хотоо хот шиг хот байлгахын тулд малтай иргэдээ Баруун-уртаас 5 км-ийн цаана нүүлгэхээр болсон гэв. Орон сууц барих ажил энэ аймагт эхэлсэн байна. Канад модон хауснаас гадна бага дунд орлоготой иргэдэд зориулсан нэг давхар байшингууд баригджээ.
Семинарын төгсгөл Ц.Баярсайхан сайд, “Хот төлөвлөлт тэнд амьдарч байгаа иргэдийг ая тухтай байхад чиглэнэ. 2013 онд Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгуудад хэсэгчилсэн төлөвлөлт хийгдэнэ. Увс, Баян-Өлгийд ерөнхий төлөвлөлт хийнэ. Аймаг орон нутагт 1-2 давхар амины орон сууцыг хямд төсөр барихыг дэмжиж ажиллана. Сүхбаатар аймаг энэ тал дээр жишиг боллоо” гэв.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдсан “Хот төлөвлөлт” семинарт найман аймаг, нийслэлийн хоёр дүүрэг, олон улсын 10 гаруй байгууллага оролцлоо. Барилга, хот байгуулалтын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институтээс хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт аймгийн төвүүдийг орон сууцжуулахад барих бодлого, хот байгуулалтын бодлого хэрэгжүүлэх арга зам чиглэлээр салбарын сайд мэдээлэл хийв. Тэрээр, “Засгийн газраас Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр баталсан. 2015 он гэхэд Монгол Улс цементээ дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох том зорилт тавьсан. Улмаар арматурын импортыг зогсоох боломжтой. Аймаг бүрт бетон зуурмаг, асфальтийн үйлдвэр байгуулна.

0 Сэтгэгдэл