Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Пап лам Бенедикт сүсэгтэн олондоо сүүлчийн сургаалиа айлдлаа
Ромын пап Бенедикт XYI өчигдөр сүсэгтэн олонд хандаж сүүлчийн сургаалиа айлдлаа. Гэгээнтний сургаалийг сонсохоор Гэгээн Петрийн талбайд 200 мянга орчим хүн цугларсан байна. Талархлын уриа лоозон барьсан тэд хамбатай салах ёс хийх гэж талбай дээр хэдэн цаг саатсан байна. Энэ арга хэмжээний аюулгүй байдлыг сахиулахаар цагдаагийн 2000 гаруй ажилтан Ватиканы гудамжинд ажиллажээ. Бенедикт “Энэ бол би сүмээ орхиж байна гэсэн үг биш ээ. Харин ч бурхан намайг ингэхийг шаардсан учраас би өнөө хүртэл итгэл үнэмшил болж байсан сүсэг бишрэлээ үргэлжлүүлэх болно. Та бүхний хайр хүндэтгэл, дэмжлэгт талархлаа” гэсэн байна.
Ийн Ромын пап амьд сэрүүндээ албан тушаалаа өгч байгаа нь сүүлийн 600 жилд анх удаагаа тохиож байгаа юм. Хоёрдугаар Ионн Павелийг нас барсны дараа XYI Бенедикт 2005 онд Ромын папаар өргөмжлөгдсөн юм. Шинэ папыг ирэх сарын дундуур кардиналуудын зөвлөл хуралдаж тодруулна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан