Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”, ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журам” болон “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна  зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг батлах тухай асуудлуудыг хэлэлцэв.  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”,  ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дээрх  журмуудыг баталлаа.  Эдгээр журамд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн, гэрээ байгуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг гүйцэтгэхдээ иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх талаар  анхааран ажиллахыг төлөөлөгчид сануулж байлаа. Хуралдаанаар одоо “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна  зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг батлах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 Сэтгэгдэл
Төсөл хэрэгжүүлэгч тэй гэрээ хийсэн айл хэд хоногын дараа нөхөн олговороо авдаг вэ
Хамгийн их уншсан