Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн, БНСУ-ын Судоквон хог хаягдлын менежментийн корпорацын Хүлэмжийн хий бууруулах төслийн Монгол дах салбарын захирал Ха Чоль Юүнтай уулзаж, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хэрэгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагаа, хүлэмжийн хий бууруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагаа, боломжийн талаар санал солилцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2023 онд Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд хүлэмжийн хий бууруулах төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээр” байгуулсан.

Уулзалтаар талууд тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурлаас гарсан шийдвэр, хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, Монгол Улсын “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль” батлагдсантай холбогдуулан хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, суурь хэлэлцээрийг шинэчлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн Хамтарсан зохицуулах хорооны дараагийн хуралдааныг зохион байгуулах асуудлыг хэлэлцэв.

Хүлэмжийн хий бууруулах төслийн захирал Ха Чоль Юүн тус хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хэрэгжүүлж буй хүлэмжийн хий бууруулах төсөл (NEDS Project)-ийн талаар танилцууллаа. Уг төсөл нь хог хаягдлаас үүсэх метан хийг цуглуулж, шатаах болон хяналт-шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэж байгаа юм.

Энэхүү ажил нь Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд хэрэгжих анхны бодит төслүүдийн нэг болох боломжтой.

Түүнчлэн БНСУ-ын тал “Тэг ялгарал руу” (Net Zero) сэдэвтэй хүүхэд, залуучуудад зориулсан хүлэмжийн хийн тухай анхан шатны мэдлэг олгох, туршлага түгээх зорилгоор боловсруулсан 1,000 ширхэг номыг Монгол Улсад хандивлах санаачилгын талаар танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд талууд Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүлэмжийн хий бууруулах төсөл, арга хэмжээг дэмжих, дэвшилтэт технологи, сайн туршлагыг харилцан солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан