Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам хамтран зохион байгуулж буй төсвийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгээр багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдолын тухай асуудлыг ярилцлаа. Хэлэлцүүлгийн эхний хэсгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж буюу хүчин чадлын тухай хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн энэ хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн дэд ахлагч Н.Батсүмбэрэл удирдлаа. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэлэлцэж буй сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Тэрбээр, багшийн "сул орон тоо", "дутагдал", "хангалт" гэсэн гурван ойлголтыг ялгаж харах ёстойг сануулаад, сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар өссөн бол багшийн тоо 37.3 хувиар өсөж, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 18.8-аас 21 болж нэмэгдсэнийг танилцууллаа.

2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлд 3954 сул орон тоо бүртгэгдсэний 76 хувь нь хүүхэд асрах чөлөө, тэтгэвэр, шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн бол үлдсэн хэсэг нь хүүхдийн тооны өсөлтөөс шалтгаалсан шинэ ажлын байрууд болохыг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлж, математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байгааг хэлсэн юм.

 

Харин сургуулийн өмнөх боловсрол, бага анги, нийгмийн ухааны хичээлүүдийн багш нар илүүдэлтэй болох төлөвтэй байна гэлээ.

Хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан нийслэлийн 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд үг хэлж, байгалийн ухаан, англи хэл, технологийн багш хамгийн хомсдолтой байгааг яриад, багшийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах нэгдсэн цахим систем бий болгох санал гаргалаа.

Бас тэрбээр багш бэлтгэх сургуулийн англи хэлний шаардлагыг чангатгах, багшийн нэр хүнд, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатайг онцоллоо. Мөн 42 дугаар сургуулийн түүхийн ухааны багш н.Одбал тогтвортой ажиллах нөхцөлийг орон сууцтай шууд холбоотой гэж үзэж байгаагаа өөрийн жишээгээр ярьж, ипотекийн болон зээлийн нөхцөлийг багш нарт илүү хүртээмжтэй болгох нь зүйтэй гэв.

Сургуулийн өмнөх боловсролын салбарт хүний нөөц харьцангуй тогтворжиж байгаа ч шинэ төгсөгчдийг ажлын байранд дахин сургаж дадлагажуулах хэрэгцээ өндөр хэвээр байгааг 246 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг хэлж, төгсөх курсийн оюутнуудыг бүтэн жилээр дадлагажуулдаг тогтолцоонд шилжих боломжтойг санал болгов.

Салбарын асуудлыг сургууль, барилга, багш гэж салгах бус тогтолцооны хүрээнд авч үзэх ёстой гэдгийг сайд Л.Энх-Амгалан чухалчилж, боловсролын чанар, хот хөдөөгийн ялгаа, төрийн болон хувийн сургуулийн зөрүүг арилгахын тулд зургаан шинэчлэлийг цогцоор хэрэгжүүлж буйг тайлбарлав.

Тэрээр багшийн асуудлыг багш бэлтгэх тогтолцооны шинэчлэл, ажлын байран дахь тасралтгүй хөгжлийн тогтолцоо, ур чадвар, бүтээмжид суурилсан үнэлгээ, цалин хөлсний тогтолцоо гэсэн гурван тулгуур бодлогоор шийдвэрлэхээр ажиллаж буйг товч дурдлаа.

Мөн багшийн шинэ стандарт, үнэлгээний тогтолцоо боловсруулж байгаа бөгөөд цалин, нийгмийн баталгааг ур чадвар, бүтээмжтэй уялдуулах чиглэл баримталж буйгаа онцолсон юм.

Түүнчлэн орон сууц, ипотекийн асуудлыг салбарын бус үндэсний хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууриа сайд илэрхийлж, багш бэлтгэх чиглэлээр Финландын Туркугийн Их Сургуультай хамтран ажиллаж буй болон Кембрижийн оролцоотой багшийн сургууль байгуулах асуудлыг судалж, сургууль, цэцэрлэгт түшиглэсэн багшийн хөгжлийн төвүүдийг байгуулж эхэлсэн, энэ ажлыг мөн бүсийн хэмжээнд өргөжүүлсэн, салбарын хэмжээнд багшийн хүрэлцээ ямар байгааг бодит цагийн горимоор хянах дата сантай болсон зэрэг гол гол ажлуудаа танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ж.Галбадрах улсын хэмжээнд 6354 багш дутагдаж байгаа гэсэн тооцоо гаргаснаа танилцуулж, өнөөдөр багш нарыг илүү цагаар ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш, оюутан багш нараар нөхөх зэргээр ажиллаж байгаагаас бодит хомсдолыг бүрэн илэрхийлэх боломжийг хааж буйг дүгнэсэн юм.

Мөн багшийн мэргэжлээр суралцах өндөр оноотой элсэгчдэд цалинтай сургалт, гадаадын их сургуульд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр зэрэг тусгай дэмжлэг хэрэгтэйг тэрбээр хэлж, мэргэжлээрээ ажиллахгүй байгаа төгсөгчдийг буцааж авчрах хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх цаг болсныг тэмдэглэв.

Багшлах боловсон хүчнийг дэмжих, тэдний хүрэлцээг алслагдсан аймаг, сумдад нэмэгдүүлэх, тогтвор суурьшлыг хангахын тулд хэрэгжүүлж буй орон сууц, нэмэгдэл, солилцооны бодлогын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Замира асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ сургуулийн орчин дахь нүхэн жорлон, агаарын бохирдол, эрүүл ахуйн асуудлыг боловсролын чанарт нөлөөлж буй хүчин зүйл гэж үзэн анхаарал хандуулахыг зөвлөв.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Нээлттэй парламент

1 Сэтгэгдэл
I am open to sharing my experience with Bitcoin investment and losing money to scammers. However, yes, it is possible to recover your stolen bitcoins. I never believed in Bitcoin recovery because I was told it was not possible. However, sometime in April, I fell for a forex scam that promised overly high returns and ended up losing close to $55,000. I searched for a month for help until I finally came across an article on Reddit regarding recovering stolen cryptocurrency, so I reached out to them at support@boleynonline.com) Or boleynonline.com, I was so scared and skeptical because I had heard of bad experiences. Still, I decided to give him a try, and to my great surprise, I recovered all my stolen bitcoins from the scammers within a very short time. And they were able to introduce me to the best and legit BTC investment I am so happy to keep getting my daily BTC. All I do is keep 0.1 BTC in my mining wallet with the help of Boleyn Magic Hackers. They connected me to his mining stream, and I earn 0.4 BTC daily with this, my daily profit. I can get myself a new house and car. I can’t believe I have thousands of dollars in my bank account. Now you can get in.
Хамгийн их уншсан