Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Раул Кастро 2018 онд огцорно
Кубын Ерөнхийлөгч Раул Кастро 2018 онд огцорно гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл одоо 81 настай Раул Кастро 86-тайдаа төрийн эрхээс буухаар төлөвлөж байгаа аж.
Тэрээр 2008 онд ах Фидель Кастрогийн халааг авч, Ерөнхийлөгчийн суудалд суусан юм. Саяхан Кубад болсон Үндэсний ассамблейн сонгуулийн дараа Раул Кастро анх удаа дэд Ерөнхийлөгчтэй болж Мигель Диаз Канел Бермудезийг сонгосон юм. Одоо 52 настай Диаз Канелийг Раул Кастрогийн залгамжлагч, Кубын ирээдүйн удирдагч гэлцэж буй.
Раул Кастро Үндэсний ассамблейг нээж хэлсэн үгэндээ “Энэ бол миний сүүлчийн бүрэн эрхийн хугацаа. Би Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон нь Кубад капитализмыг байгуулах гэсэн хэрэг биш, төгс төгөлдөр социализмыг байгуулан, цааш авч явах гэсэн хэрэг” хэмээн хэлсэн байна.
Кубын Ерөнхийлөгч Раул Кастро 2018 онд огцорно гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл одоо 81 настай Раул Кастро 86-тайдаа төрийн эрхээс буухаар төлөвлөж байгаа аж. Тэрээр 2008 онд ах Фидель Кастрогийн халааг авч, Ерөнхийлөгчийн суудалд суусан юм. Саяхан Кубад болсон Үндэсний ассамблейн сонгуулийн дараа Раул Кастро анх удаа дэд Ерөнхийлөгчтэй болж Мигель Диаз Канел Бермудезийг сонгосон юм. Одоо 52 настай Диаз Канелийг Раул Кастрогийн залгамжлагч, Кубын ирээдүйн удирдагч гэлцэж буй.
Раул Кастро Үндэсний ассамблейг нээж хэлсэн үгэндээ “Энэ бол миний сүүлчийн бүрэн эрхийн хугацаа. Би Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон нь Кубад капитализмыг байгуулах гэсэн хэрэг биш, төгс төгөлдөр социализмыг байгуулан, цааш авч явах гэсэн хэрэг” хэмээн хэлсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























