Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Орост тамхины эсрэг хууль батлагдав
Олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон хуулинд Оросын Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурлаа. Шинэ хуулиар зоогийн газар, хол зайд галт тэргээр зорчих үед болон орон сууцны орцонд тамхи татахыг хоригложээ.
Орост арван хүн тутмын дөрөв нь тамхи татдаг гэсэн тоо бий бөгөөд тамхичдынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.  Иргэдээ дам тамхидалтаас хамгаалах зорилготой энэхүү хууль өнгөрсөн хоёрдугаар сард парламентаар батлагдсан юм. Хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх үед галт тэрэгний буудал, нисэх буудалд, метро, боомт, ажлын байр, орон сууцны барилга, хүүхдийн тоглоомын талбай, далайн эргээс 15 м дотогш тамхи татах нь хориотой болж байгаа юм. Шинэ хууль тамхины үнэд ч бас нөлөөлж, хамгийн хямд дотоодын тамхи гэхэд нэг хайрцаг нь  11 рубль, импортынх нь 48 рубльд хүрэхээр байна.  

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан