Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Yahoo” ажилтнуудаа гэртээ биш оффистоо ажиллахыг шаарджээ
“Yahoo” компанийн шинэ удирдлага Марисса Мэйер ажилтнуудаа гэрээсээ биш заавал оффистоо сууж ажлаа хийж байхыг шаардсан байна. Дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн компаниудын нэг болох “Yahoo” ийм журам гаргасан нь олны гайхлыг төрүүлж, гэр бүлд ээлгүй шийдвэр гаргалаа хэмээн шүүмжилж буй ч ширүүн өрсөлдөөнд зах зээлд компаниа авч үлдэхийн тулд ийм өөрчлөлт хийх шаардлагатай ч гэж хэвлэлүүд бичиж байна. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед гэрээсээ ажлаа хийх нь олширсон ч ажил гүйцэтгэх хурд, бүтээмж зэргээрээ оффист ажилласнаас үр дүн багатай байдгийг судалгаа харуулдаг. Гэртээ ажиллаж байгаа хүмүүсийн ажлын долоо хоног оффист ажиллагсдаас даруй 5-7 цагаар сунадаг гэнэ. Үүнээс гадна компанийн ажилтнууд ажлын байрандаа, хоорондоо харилцан, хамтарч, санаа оноогоо солилцон нэг баг болж ажиллах нь амжилтын үндэс гэж “Yahoo”-гийн Хүний нөөцийн газрын дарга ажилтнууддаа илгээсэн захидалд дурджээ.
“Yahoo”-гийн гүйцэтгэх захирал Марисса Мэйер ар гэрийн амьдралаас өмнө ажлаа тавихыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, өнгөрсөн аравдугаар сард амаржсаад ердөө 14 хоногийн дараа ажилдаа орсон юм. Тэрээр ажилтнуудаа зургадугаар сарын 1 гэхэд оффистоо ирж ажилладаг болно найдаж буйгаа мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан